"МХБ" ХК-ийн цэвэр ашиг +754% өсөхөд юу нөлөөлөв?

2024 он 7 сар 26 өдөр
243
0

 

ГОЛ ӨНЦӨГ

  • МХБ ХК-ийн 2024 оны II улиралд нийт хөрөнгийн хэмжээ 10 дахин өсөж ₮1 их наядад хүрлээ.
  • Цэвэр ашиг ₮17.8 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 754% өсөв.
  • Компанийн ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж 43.5%  болсон байна.
  • Ханш IPO хийснээс хойш 383%-аар өсөөд байна. Ингэснээр 2024.07.25-ны өдрийн хаалтын ханшаар тооцоход P/B: 2.9х, P/E: 6.8х байна.

МХБ ХК-ийн нийт хөрөнгө 10 дахин өслөө.

   Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн хувьд 2024 оны эхний хагас жилд нийт хөрөнгийн хэмжээ 10 дахин өсөж ₮1 их наядад хүрлээ. Энэ үзүүлэлт эргэлтийн хөрөнгө тэр дундаа мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө өссөнтэй холбоотойгоор өссөн байна. Харин өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 53% өссөн байна. 

   Тус компанийн үйл ажиллагааны ашиг өмнөх оноос 73% өсөж ₮8.6 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг 754%-ийн өсөлт үзүүлж ₮17.8 тэрбум хүрээд байна. Энэхүү өсөлтийг үзүүлэхэд хүүний орлого нөлөөлжээ. Тус оны эхний хагас жилд Монголын Хөрөнгийн Бирж ХК ₮15.3 тэрбумын хүүний орлого олсон байна. 

ROE 43.5%-д хүрлээ.

   Үнэ ашгийн харьцаа (P/E) IPO хийх үеэс 47.5х нэгжээр буурсан, өмнөх оны мөн үеэс 14.2х нэгжээр буураад байна. 2024.07.25-ны өдрийн хаалтын ханшаар тооцоход үнэ дансны харьцаа (P/B) 2.9х болж, өмнөх оноос 1.7х нэгжээр өссөн байна. 

   Ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 43.5% болж, өмнөх оноос 33.7%-аар өссөн.

2024.07 сард өдөрт дунджаар ₮125.5 саяын арилжаа хийгдэж байна.

  Монголын Хөрөнгийн Бирж ХК 2023 онд өдөрт дунджаар ₮29.3 саяын арилжаа хийгддэг байсан бол 2024 онд ₮43.4 саяын арилжаа хийгддэг болж тус компанийн хөрвөх чадвар сайжирчээ. 2024 оны 7 сард хөрөнгө оруулагчдын идэвх өмнөх саруудаас огцом нэмэгдэж, хөрвөх чадвар улам сайжирч байна. Нөгөө талаараа тус компани хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа нь үүнээс харагдаж байна.

Ханш IPO хийснээс хойш 383%-аар өсөөд байна.   

   2022 оны 12 сарын 27-30-ны хооронд МХБ ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа явагдаж, нэгж хувьцаагаа ₮100-өөр үнэлэн гаргасан. 2024.07.25-ны өдрийн байдлар 383%-аар өсөлт үзүүлж, ₮483 дээр хаагдсан байна.

Шинжээчийн дүгнэлт

    МХБ ХК-ийн хувьд 2023 оны 1 сараас эхлэн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн. 1 жил 6 сарын хугацаанд тус хувьцааны ханш 383%-ийн өсөлт үзүүлжээ. Ингэснээр хувьцааны үнэлгээг тооцоолдог үнэ ашгийн харьцаа P/E 6.8х байгаа нь ТОП 20 индексийн дундажтай ойролтоо түвшинд байгаа юм.  Үнэ дансны үнийн харьцаа P/B 2.9х байна. Энэ нь ТОП 20 индексийн дунджаас өндөр байгаа буюу бодит хөрөнгийн үнэлгээнээсээ өндрөөр үнэлэгдэж байгааг харуулж байна.

   Нийт хөрөнгийн хэмжээ 10 дахин өсөж ₮1 их наядад хүрэхэд эргэлтийн хөрөнгийн өсөлт нөлөөлөв. Харин цэвэр ашгийн өсөлтөд хүүний орлого огцом өссөн нь нөлөөлжээ.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Хувьцаа

Монголын Хөрөнгийн Бирж ХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)