"Сүү" ХК-ийн цэвэр ашгийн хэмжээ ₮12.2 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 37%-аар өслөө .

2024 он 7 сар 25 өдөр
145
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • "Сүү" ХК-ийн цэвэр ашгийн хэмжээ ₮12.2 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 37%-аар өслөө .
  • Ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж  21%-д хүрсэн байна.
  • P/E харьцаа 10.7х, P/B харьцаа 2.2х болж буурсан нь ханшийн үнэлгээ илүү хямдарч байгааг илэрхийлж байна.

"Сүү" ХК-ийн цэвэр ашиг ₮96 тэрбумд хүрлээ

"Cүү" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн байдлаар борлуулалтын орлого ₮96.0 тэрбумд хүрч, цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 37% өсөж, ₮12.2 тэрбумд хүрлээ. Энэ нь борлуулалтын өртөг болон бусад зардлуудаа бууруулж чадсантай холбоотой байна.

Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж  21% хүрсэн ба өмнөх оны мөн үеэс 1 нэгж хувиар өссөн байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.21 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм. 

Ханшийн тухай

2024.07.25-ний байдлаар тус хувьцааны ханш ₮383.45 дээр хаагдсан ба 2024 оны дундаж ханш ₮379.9   төгрөг байна. 2022 онд хувьцааны ханш хөөсөрч дундажаар ₮519.5 төгрөгтэй байсан нь ханшийн үнэлгээг тооцдог үзүүлэлт болох үнэ ашгийн харьцаа (P/E) 59.2 хүрч байсан байна. 2024 онд үнэ ашгийн харьцаа (P/E) 10.7х, үнэ дансны үнийн харьцаа (P/B) 2.2х болж өмнөх оноос буурсан буюу бодит хөрөнгийн үнэ цэн рүүгээ ойртсоор байгааг илэрхийлж байна. Үүнд ханшийн бууралт болон цэвэр ашгийн өсөлт нөлөөлжээ.

Хөрвөх чадвар сайжирч байна

2024 онд өдөрт дунджаар ₮1.3 саяын арилжаа хийгдсэн нь өмнөх онуудаас буурсан үзүүлэлт болж байна. Энэ нь хувьцааны арилжааны идэвх буурсныг илтгэж байгаа юм. 2024 оны 7 сард арилжааны идэвх өмнөх саруудаас буурсан тул хувьцааны хөрвөх чадвар буурсаар байна.

Шинжээчийн дүгнэлт: 

Сүү ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд борлуулалтын орлого өмнөх оноос 31% өсөж ₮96 тэрбумын орлого олсон. Ингэснээр цэвэр ашгийн хэмжээ өмнөх оноос 37% өсөж ₮12.2 тэрбумд хүрсэн ба цэвэр ашгийн марж өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн өндрөөр өсөж 13%-д хүрсэн нь ашигт ажиллагаа сайжирч байгааг илтгэж байна. Энэхүү ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж  сүүлийн таван жилийн эхний хагас жилийн байдлаар харьцуулахад хамгийн өндөр өсөж 21%-д хүрсэн байна. Энгийнээр хэлбэл хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.21 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад үнэ ашгийн харьцаа (P/E)  10.7 болон үнэ дансны үнийн харьцаа (P/B) 2.2 хүрч буурсан нь  бодит хөрөнгийн үнэ цэн рүүгээ ойртсоор байгааг илэрхийлж байна. 

ТАЙЛБАР   

Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцааны үзүүлэлт юм.  

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

СҮҮ ХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)