АНУ-ын зах зээл: 2024 оны II улиралд “Tesla” –н цэвэр ашиг YoY -45% буурсан бол орлого YoY +2% өсөв.

2024 он 7 сар 24 өдөр
154
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • 2024 оны II улиралд “Tesla” –н цэвэр ашиг YoY -45% буурсан бол орлого YoY +2% өсөв.
  • “Tesla” автомат жолоодлоготой таксиний салбарт “Alphabet” –н “Waymo” –тай өрсөлдөх төлөвтэй байна.
  • “Alphabet” мөн 2024 оны II улирлын тайлангаа танилцуулав.
  •  “Alphabet” –н ашиг, орлого шинжээчдийн хүлээлтэд хүрсэн хэдий ч “Youtube” –н зар сурталчилгааны орлого хүлээлтээс бага гаржээ.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ -ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.21%-аар буюу 83 нэгжээр унав. Харин технологийн салбарын NASDAQ индекс 0.18%-аар, S&P500 индекс 0.1%-аар тус бүр унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

“TESLA”

Өчигдөр АНУ –н хөрөнгийн зах хаагдсаны дараа буюу “after market” арилжааны үеэр “Tesla” компани 2024 оны II улирлын тайлангаа танилцууллаа. 

Нийт орлого YoY +2% өсөж $25.5 тэрбумд хүрэв. Энэ нь шинжээчдийн хүлээлт болох $24.7 тэрбумыг давсан үзүүлэлт болов. Үүн дотроос автомашины борлуулалт хоёр дахь улирлаа дараалан буурсан буюу YoY -7% буурч $19.8 тэрбум гарсан нь сайнгүй үзүүлэлт болжээ. Түүнчлэн борлуулсан автомашины хэмжээ QoQ +14.7% өссөн хэдий ч YoY -5% буурж 443.956 гарчээ. Харин орлогын бусад сегмент болох эрчим хүч үйлдвэрлэх, хадгалах үйлчилгээний орлого YoY +100% өсөж, $3.01 тэрбум гарсан, бусад төрлийн үйлчилгээний орлого YoY +21% өсөж, $2.6 тэрбум гарчээ. Ерөнхийдөө компанийн үндсэн орлого олдог сегментийн ашигт ажиллагаа буурсан хэдий ч бусад сегментийн ашиг, орлого өсжээ. 

Цэвэр ашиг YoY -45% буурч, $1.48 тэрбум гарав. Шинжээчид нэгж хувьцаанд $0.62 ашигтай гарна гэсэн хүлээлт тавьсан бол бодитоор $0.52 гарч хүлээлтээс 16% бага гарав. 2024 оны II улиралд “Tesla” эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд АНУ, БНХАУ –н худалдан авагчдад харьцангуй их хөнгөлөлт, урамшууллыг олгосон ба энэ нь ашгийн маржинг 2023 оны II улирлын 18.7% гэсэн үзүүлэлтээс 14.4% хүртэл буулгажээ. Уг тайлангийн дараа “after market” дээр хувьцааны ханш 7.7% гаруй унасан байна.

Тайлангийн танилцуулгын үеэр Elon Musk энэ 10 –р сард роботакси танилцуулах арга хэмжээ зохион байгуулна, дараа жил гэхэд уг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлчихсэн байна гэж хэлэв.  Сонирхуулахад “Alphabet” компанийн охин компани “Waymo” нь 2020 –нд автомат жолоодлоготой роботакси үйлчилгээг нэвтрүүлж байсан. Уг роботакси нь “level 4” түвшний автомат жолоодлогын системтэй буюу жолоочийн оролцоо үл мэдэгдэхүйц бага байдаг. Харин “Tesla” –н хувьд автомат жолоодлогын систем нь харьцангуй сул “level 2” түвшин юм. Elon Musk хувьд “Waymo” –н роботаксины үйлчилгээг хязгаарлагдмал, эмзэг гэж нэрлээд “Tesla” –н роботакси дэлхийн хаана ч, ямар ч бүс нутаг дээр явах чадвартай байна гэж тодотгов. 

“ALPHABET”

Өчигдөр АНУ –н хөрөнгийн зах хаагдсаны дараа буюу “after market” арилжааны үеэр “Alphabet” компани 2024 оны II улирлын тайлангаа танилцууллаа. 

Нийт орлого YoY +14% өсөж $84.74 тэрбум гарч шинжээчдийн хүлээлт $84.19 тэрбумыг давсан. “Youtube” дээрх зар сурталчилгааны орлого нь уг компанийн нийт орлогын 16%-19% орчмыг дангаар бүрдүүлдэг. Тэгвэл уг сегментийн орлого YoY +13% өсөж $8.66 тэрбум гарсан хэдий ч хүлээлт $8.93 тэрбумд хүрээгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар өрсөлдөгч “TikTok” гэх мэт компаниудаас шалтгаалан “Youtube” –н зар сурталчилгааны орлого буурсан гэв.

Цэвэр ашиг YoY +28.5% өсөж $23.6 тэрбум гарав. Нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээ $1.89 гарч шинжээчдийн хүлээлт $1.84 –г мөн л давжээ.

Тус компанийн роботакси буюу автомат жолоодлогын үйлчилгээ үзүүлдэг “Waymo” –н орлого YoY +28% өсөж $365 саяд хүрчээ. “Alphabet” –н санхүү хариуцсан захирал Ruth Porat компанийн тайлангийн үеэр “Waymo” –д олон жилийн хугацаатай $5 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийнэ гэж мөн мэдэгджээ. Анх 2020 онд Финикс хотоб дэбутээ хийж байсан “Waymo” энэ II улиралд Сан-Франциско хотод үйлчилгээгээ нэвтрүүлсэн байна. “Waymo” долоо хоногт 50,000 гаруй төлбөртэй таксиний үйлчилгээ Финикс, Сан-Франциско хотуудад үзүүлж байна. Уг тайлангийн дараа “after market” дээр хувьцааны ханш 2.2% гаруй унасан байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Өчигдөр “Alphabet” болон “Tesla” –н тайлан гарлаа. Уг хоёр компанийн тайлан “NASDAQ 100” индексийн фьючерс ханшийг өсгөх нөлөө үзүүлэх болов уу гэсэн хүлээлтийг хөрөнгө оруулагчид тавиад байсан билээ. Гэвч “NASDAQ 100” индексийн фьючерс ханш тухайн өдөр уналтай хаагдсан байна. Өнөөдөр үргэлжлүүлэн унах өндөр магадлалтай.

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.dailyfx.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)