Азийн зах зээл: БНХАУ –н Чип Үйлдвэрлэгчдийн Холбооны тэргүүн Chen Nanxiang –с Хятадын чипний салбар ирэх 3-5 жилд маш хүчтэй өсөлтийг үзүүлнэ гэж хэлэв.

2024 он 7 сар 23 өдөр
140
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • БНХАУ –н видео тоглоомны салбар сэргэж байна.
  • БНХАУ –н Чип Үйлдвэрлэгчдийн Холбооны тэргүүн Chen Nanxiang –с Хятадын чипний салбар ирэх 3-5 жилд маш хүчтэй өсөлтийг үзүүлнэ гэж хэлэв.
  • “Nvidia” Хятадын “Inspur” технологийн компанитай хамтран шинэ төрлийн “B20” чипийг худалдаалах магадлалтай.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.33% -нуналттай байна.

Мягмар гарагийн 11:30 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.33% унаж 17,610 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.06% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 1.00% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.10% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.72% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.30% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: ICBC /1398.HK/ 2.57% өсөж 4.39 HKD, CCB /0939.HK/ 1.47% унаж 5.5 HKD, SMIC /0981.HK/ 2.1% унаж 17.64 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.33% -нуналттай байна. 

ВИДЕО ТОГЛООМ

Энэ 7 –р сард БНХАУ –н Үндэсний Хэвлэл, Нийтлэлийн Газраас /”National Press and Publication Administration”/ “Tencent”, “miHoYo” гэсэн томоохон компаниудын тоглоомнуудыг багтаасан 105 видео тоглоомны зөвшөөрлийг олгожээ. “Tencent” –н “FPS” төрлийн видео тоглоом “Arena Breakout: Infinite” уг жагсаалтад орсон байна. Мөн алдарт “Genshin Impact” гар утасны тоглоомыг хөгжүүлсэн “miHoYo” компанийн “Xingbu Gudi” гэх компьютер болон гар утасны тоглоом мөн зөвшөөрлөө авав. “Xingbu Gudi” тоглоомны талаар тус компани одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Ийнхүү Бээжингээс 7 –р сард 105, 6 –р сард 104, 5 –р сард 96 тоглоом, 4 –р сард 95 видео тоглоомны зөвшөөрлийг олгожээ. Энэ нь 2024 оны эхний  долоон сарын байдлаар нийт 733 видео тоглоомны зөвшөөрлийг олгосон буюу өмнөх оны мөн үеэс 20% өндөр байна.

Сонирхуулахад “Tencent” –н 2024/05/21 –нд нээлтээ хийсэн “Dungeon & Fighter” /”DnF”/ тоглоом нь хит болж, Хятад дахь “Apple Store” –с $270 сая орчмын орлого олсон гэж “Sensor Tower” –с мэдээлсэн. Энэ нь “Tencent” –н гар утасны тоглоомны орлогыг 5 –р сард ойролцоогоор 12% өсгөжээ.

БНХАУ & ЧИП

БНХАУ –н Чип Үйлдвэрлэгчдийн Холбооны тэргүүн, 100% төрийн өмчит “Yangtze Memory Technologies Corporation” /”YMTC”/ -н ТУЗ –н дарга Chen Nanxiang –н зүгээс “БНХАУ –н чипний салбар нь чипний дэвшилтэт угсралтын технологийн /advanced packaging  technology/ дагуу ойрын 3-5 жилийн хугацаанд маш хүчтэй өсөж, АНУ –н чипний хязгаарлалтыг даван туулна. Хятадын чипний салбар нь хүчтэй өсөлтийн шатандаа хараахан хүрж амжаагүй хэдий ч ирэх 5 жилд тус шатанд очих болно” хэмээн Хятадын төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүнчлэн “чипний технологи нь АНУ ба БНХАУ хоорондын технологийн дайны гол төв байсан бөгөөд энэ нь нэг талаар дотоодын технологийн хөгжлийн дэмжихэд туслаж байна. Жишээлбэл хамгийн хит болж буй хиймэл оюун ухааны чипүүд нь дэвшилтэт технологиор бүтээгдсэн чипүүд болон чипний дэвшилтэт угсралтын технологийн нийлбэрээс төрж байна ” гэж Chen хэлэв.

Чипний дэвшилтэт угсралтын технологи /advanced packaging technology/ гэдэг нь хэд хэдэн чип болон түүний эд ангиудын хамтад нь савлаж нэг электрон төхөөрөмж бүтээх дэвшилтэт технологийг хэлдэг байна.

БНХАУ & “NVIDIA”

“Nvidia” компани Хятадын зах зээлд зориулсан шинэ хиймэл оюуны чипийн хувилбар дээр ажиллаж байна. Энэ нь АНУ –н одоогийн экспортын хяналтад нийцэх болно хэмээн уг асуудлыг сайн мэдэх дөрвөн эх сурвалж хэлсэн байна. Тодруулбал “Nvidia” нь Хятад дахь томоохон дистрибьютер түншүүдийн нэг “Inspur” –тэй хамтран “B20” гэх чипийн худалдаанд гаргах дээр хамтран ажиллаж байна гэж “Reuters” агентлагаас мэдээлсэн. Одоогийн байдлаар “Nvidia” болон “Inspiron” нарын зүгээс ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаад байна.

АНУ –н зүгээс БНХАУ –н арми дэвшилтэт чипний технологи ашиглахаас сэргийлж 2023 онд БНХАУ руу хамгийн сүүлийн үеийн чипний экспортод хориг тавьсан билээ. Түүнээс хойш “Nvidia” Хятадын зах зээлд тусгайлан зориулан 3 “GPU” –г бүтээн борлуулж байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)