"Төрийн банк" ХК-ийн тайлан гарлаа. Авах уу? зарах уу?
ГОЛ ӨНЦӨГ:
- “Төрийн банк” ХК-ийн 2024 оны II улирлын хүүгийн орлого 33% өсөж ₮308 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 2% өсөж ₮43 тэрбум боллоо.
- Ашигт ажиллагааны нөлөөгөөр ROE /Өөрийн хөрөнгийн өгөөж/ 40.5%-д хүрлээ.
- Цэвэр зээлийн багц 34% өсөж ₮3 их наядад хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ 3.1 нэгж хувиар буурч 6.2% боллоо.
- 2024.07.22-ны хаалтын ханшаар үнэ ашгийн харьцаа (P/E) 3.8x байгаа бол үнэ дансны үнийн харьцаа (P/B) 0.64x байна.
ROE 40.5% хүрлээ
" Төрийн банк" ХК-ийн цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 34% өсөж 3 их наядад хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ 3.1 нэгж хувиар буурч 6.2%-д хүрлээ. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх онуудаас буурсан байгаа боловч ТОП 5 банкны чанаргүй зээлийн хэмжээ /4.7%/- ээс 1.5 нэгж хувиар өндөр байгаа юм. Чанаргүй зээл өндөр байх тусам тухайн банкны эрсдэл өндөр байгааг харуулдаг.
Ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/40.5%-д хүрснээр өмнөх онуудтай харьцуулахад өөрийн хөрөнгийн өгөөж 2 дахин өссөн байна. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) гэдэг нь тухайн компанийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан нэг төгрөг тутмаасаа хэдэн хувийн өгөөж олж байгааг харуулдаг үзүүлэлт юм.

Нийт хөрөнгө ₮5.5 тэрбумд хүрэв
II улиралд хүүгийн орлого 33% өсөж ₮308 тэрбумд хүрсэн боловч цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 6% өсөж 45 тэрбумд хүрсэн. Цэвэр ашгийн өсөлт саарахад хүүгийн болон хүүгийн бус зардлын өсөлт нөлөөлжээ.
Нийт хөрөнгийн хэмжээ 37% өсөж 5.5 тэрбумд хүрсэн бол өөрийн хөрөнгийн хэмжээ 14% өсөж ₮568 тэрбумд хүрлээ.

Хувьцааны ханш
2022 оны 10 сард ₮590-өөр IPO хийж байсан бол 2024.07.22-ны өдөр ₮480 дээр хаагдсан. Энэ нь IPO хийсэн ханшаас 18.6%-аар буураад байгаа бол 2024 он гарснаас хойш 12.7%-аар буурсан байна. P/B 0.64х болсон нь ханшийн бууралт холбоотой.
Харин хувьцааны ханшийн үнэлгээг тооцдог үнэ дансны үнийн харьцаа (P/B) нь (2024.07.22-ныхаалтын ханшаартооцоход) 0.64x байна. Энэ нь тус компанийн ханш бодит хөрөнгийн хэмжээнээс 36% хямдаар үнэлэгдэж байгааг илэрхийлж байна. Өөрөөрхэлбэл өөрийнхөрөнгийнх нь 1.0 төгрөг тутам 0.64 төгрөгөөр үнэлэгдэжарилжаалагдаж байнагэсэн үгюм. Үнэашгийн харьцаа (P/E) 3.8x байгаа нь МХБ-ийн ТОП 20 индексийн дундаж P/E харьцаанаас 2 дахин бага үзүүлэлт юм.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 15.8% гарлаа.
Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг доорх графикт харуулав.

Шинжээчийн дүгнэлт:
Төрийн банкны хувьд хүүгийн орлого 33% өссөн хэдийч цэвэрашиг 2% өссөннь хүүгийнболон хүүгийнбус зардлуудөссөнтэй холбоотой. Цэвэр зээлийн багц 34% өсөж ₮3 их наядад хүрсэн. Харин чанаргүй зээлийн хэмжээ буурч 6.2% болсон нь тус банкны хувьд сайн үзүүлэлт болж байна. Гэвч ТОП 5 банкны чанаргүй зээлийн хувиас өндөр байгаа юм.
/2024.07.22-ны хаалтын ханшаар/ хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=3.8x байгаа бол үнэ дансны үнийн харьцаа P/B=0.64x байгаа нь үнэлгээ нь зах зээл дээр илүү бодит үнэ цэнээс доогуур үнэлэгдсэн байгааг харуулж байна.
Үүнээс харахад одоогийн байдлаар хувьцаа хямдаар үнэлэгдэн арилжаалагдаж байгаа хэдий ч компанийн цэвэр ашгийн өсөлт тийм ч сайн биш байгааг анхаарах хэрэгтэй.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх