АНУ-ын зах зээл: Jerome Powell зөөлөрч байна

2022 он 12 сар 1 өдөр
390
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • Jerome Powell өмнөх Төвбанкны гишүүдийн саналтай нэгдэж бодлогын хүүгийн өсөлтийн хувь хэмжээг бууруулна гэжээ
  • DJIA 9-р сарын 30-наас хойш 20 гаруй хувиар өсөж бух зах зээлийн бүсэд орж ирлээ 

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Jerome Powell “Dovish” буюу зөөлөн өнгө аястай мэдэгдэл хийж хөрөнгийн зах зээл өндөр хувь хэмжээгээр өссөн байна. 

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын хөрөнгийн бирж хаагдах үеэр S&P 500 индекс 3.09%-аар өсөж 4,080.11 нэгжид хүрсэн байна. Технологийн Nasdaq индекс 4.41%-аар өссөн бол DJIA 2.18%-аар өсжээ. Мөн Dow индекс 9-р сарын 30-наас хойш 20%-аар өсөж бух зах зээлийн бүсэд орж ирсэн байна.

Jerome Powell мэдэгдэлдээ “Инфляцыг бууруулахын тулд бид бодлогын хүүг нэмэгдүүлж Төвбанкны балансыг бууруулж байна. Мэдээж үүнд хугацаа хэрэгтэй. Тиймээс бид инфляцыг бууруулахад шаардлагатай хязгаарлалтын түвшинд ойртсон үедээ бодлогын хүүгийн өсөлтийн хурдыг бууруулах хэрэгтэй гэжээ.”

Meta Platforms Inc /NASDAQ:META/ 7%-аар өсөж технологийн компаниудын өсөлтийг тэргүүлсэн бол, Google /NASDAQ:GOOGL/ болон Apple /NASDAQ:AAPL/ компаниуд тус бүр 5% болон 6%-аар өссөн байна.

Энэхүү мэдэгдлээр Powell бусад ХНС-ын гишүүдтэй санал нэгдэж буй бөгөөд 12-р сард бодлогын хүүгийн өсөлт буурах хүлээлт нэмэгдэж зах зээл өндөр хувь хэмжээгээр өсжээ. 

Түүний мэдэгдлээс өмнө CME Group-ийн  FedWatch Tool дээрх бодлогын хүүгийн өсөлтийн хүлээлт 12-р сард бодлогын хүүг 0.5%-аар нэмэгдүүлэх магадлал 65%-тай байсан бол мэдэгдлийн дараа 77%-д хүрч өссөн байна. 

Evercore ISI-н мөнгөний бодлого хариуцсан шинжээч Krishna Guha “Сүүлийн үеийн хөрөнгийн зах зээлийн өсөлт уг мэдэгдлийн дараа зах зээлийг илүү өндөр хувиар өсгөхөд хүргэлээ. Учир нь олон хөрөнгө оруулагчид Powell-ийг мөнгөний хатуу бодлогын хүчтэй мэдэгдэл хийх болов уу гэж хүлээж байсан. Харин одоо энэ хүлээлт алга болсон гэжээ.”

Эдийн засгийн мэдээг харвал өнгөрсөн 3-р улиралд АНУ-ын ДНБ өмнөх оны мөн үеэс 2.9%-аар өсөж шинжээчдийн 2.7%-ийн таамаглалыг давсан байна. Мөн 10-р сарын нээлттэй ажлын байрны тоон үзүүлэлт 10.33 саяд хүрсэн нь өмнөх сарын 10.7 саяас буурсан үзүүлэлт болжээ. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Jerome Powell-ийн мэдэгдлээр зах зээл өссөн байна. Мөн түүний илтгэлээс сонирхол татсан зүйл нь нийлүүлэлтийн гинжин хэлхээн доголдол арилсан гэх хэсэг байв. Энэ нь бараа бүтээгдэхүүн түүхий эдийн ханш өсөхөд хүргэсэн голлох хүчин зүйлийн нэг бөгөөд одоогийн нөхцөл байдлаас харахад сайжирч буй дүр зурагтай байна. Мөн ирэх 12-р сарын ХНС-ын хурлаар бодлогын хүү 0.5%-аар нэмэгдэж ирэх оны 5-р сар гэхэд 5%-ын түвшинд хүрнэ гэж зах зээл хүлээж байна. 

Эх сурвалж: https://www.investing.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:

АНУ-ын зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)