АНУ-ын зах зээл: Кибер аюулгүй байдлын “Crowdstrike” компани “Microsoft” –н ‘Windows” үйлдлийн системийг эвдэж, дэлхий даяар “IT” –н тасалдал үүсгэв.
ГОЛ ӨНЦӨГ
- Кибер аюулгүй байдлын “Crowdstrike” компани “Microsoft” –н ‘Windows” үйлдлийн системийг эвдэж, дэлхий даяар “IT” –н тасалдал үүсгэв.
- АНУ –н ерөнхийлөгч Joe Biden ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвшихгүй гэдгээ зарлав.
- Түүний оронд Ардчилсан намаас Kamala Harris нэр дэвших ажээ.
Өнгөрсөн Баасан гарагт АНУ -ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.93%-аар буюу 378 нэгжээр унав. Харин технологийн салбарын NASDAQ индекс 1.2%-аар, S&P500 индекс 0.8%-аар тус бүр унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
“CROWDSTRKE” & “MICROSOFT”
Кибер аюулгүй байдлын “CrowdStrike” компаниас гаргасан системийн шинэчлэлтийн алдаанаас шалтгаалан Баасан гарагт дэлхийн мэдээллийн технологийн систем доголдож, томоохон банкнуудаас эхлээд агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаа зогсов.
“CrowdStrike” нь компаниудын систем рүү халдсан хакеруудын үйл ажиллагааг илрүүлж, таслан зогсооход тусалдаг программ хангамжыг хөгжүүлдэг кибер аюулгүй байдлын компани юм. Уг компанийн “Falcon” платформ нь хиймэл оюун ухаан ашиглан кибер аюулгүй байдлыг хангадагаараа бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас давуу талтай юм. “CrowdStrike” –н программ хангамж нь кибер аюулгүй байдлыг хангахын тулд компьютерийн үйлдлийн системд гүн нэвтэрч, шалгалт хийдэг байна. Тэгвэл Баасан гарагт уг компаниас гаргасан программ хангамжын шинэчлэлт нь “Microsoft” компанийн “Windows” үйлдлийн системд алдаа үүсгэж, дэлхий даяарх мэдээллийн технологийн тасалдал үүсгэжээ. Баасан гарагт “CrowdStrike” компанийн хувьцааны ханш 11.1% унасан бол “Microsoft” –н хувьцааны ханш 0.74% унасан буюу харьцангуй өөрчлөлтгүй хаагдав.
АНУ –н ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ
Ням гарагт АНУ –н ерөнхийлөгч Joe Biden 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж, түүний оронд Ардчилсан намаас нэр дэвшигч Kamala Harris –г дэмжинэ гэдгээ илэрхийлэв. АНУ –н 46 дахь ерөнхийлөгч Joe Biden америкчуудад илгээсэн захидалдаа “Та бүгдийн ерөнхийлөгчөөр ажиллах нь миний амьдралд тохиосон хамгийн нэр төрийн хэрэг байлаа. Миний бие дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан хэдий ч, өөрийн /Ардчилсан/ намын ашиг сонирхлыг дээгүүр тавьж, улиран сонгогдохоос татгалзан, үлдсэн хугацаандаа ерөнхийлөгчийн ажил үүргээ гүйцэтгэхээр шийдлээ” хэмээн хэлжээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.