Өнөөдөр Биржид: Арилжааны тэргүүлэгч Сентрал Экспресс Си Ви Эс

2022 он 4 сар 20 өдөр
811
0

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ХУВЬЦАА: СЕНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС ХК

CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч “Сентрал Экспресс Си Ви Эс” ХХК оны хамгийн анхны IPO бөгөөд тус компанийн нийт хувьцааны 16.87 хувийг олон нийтэд санал болгож, 11 сард 28.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. 

2020 онд Сентрал Экспресс нь 45.3 тэрбум төгрөгийн, 2021 оны байдлаар 94.03 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Борлуулалтын орлогын дунджаар 31.7% хувийг хоолны борлуулалт бүрдүүлж, түүний охин компани болох Премиум Дистрибьюшн нь хоол үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. 

Конвиниенс дэлгүүрийн салбарт 31 жилийн туршлагатай БНСУ-ын BGF retail компанийн туршлагад үндэслэсэн CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийг мастер франчайз эрхийг хүлээн авсан юм.  Үйлдвэрийн үнээр нь талх, сүү, өндөг зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн худалдаадаг төдийгүй Лояалти онооны урамшууллын системтэй CU аппликейшнтэй. Зөвхөн CU-гээс GET Coffee, Delaffe, HeyRoo, CU Slushie зэрэг 50 орчим бүтээгдэхүүнийг авах боломжтой​. 74,000 бүтээгдэхүүний сонголт​, 10 нэрийн 80 гаруй төрлийн халуун болон хөргүүрийн шинэ хоолоор үйлчилдгээрээ бусдаас онцлог юм. 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

MSE: CUMN хувьцааны техник шинжилгээ

_____________________

Ханш уналтын хандлагатай арилжаалагдаж байсан бөгөөд уналтын хандлагатай сувгийг дээш сэтэлж 196-208 хооронд байрлах бүсрүү орж ирсэн байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ 

Өнөөдрийн арилжаагаар үнийн дүнгээр ялгарсан компани нь Сентрал Экспресс Си Ви Эс  болж тодорлоо.  Тус компанийн хувьцааны ханш өдрийн арилжаагаар өмнөх өдрийн хаалтын ханшаас 1.47% өсөж, 201.94 төгрөг болж өөрчлөгджээ. Энэ нь компанийн 2022 оны эхний улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулж хөрөнгө оруулагчдын дунд тус оны гүйцэтгэлийн төсөөллөө давж биелүүлнэ гэсэн хүлээлт байгаа бөгөөд тус хүлээлт нь хувьцааны ханшийн арилжааны идэвхийг нэмэгдүүлж улмаар хувьцааны ханш нь тус хүлээлтийг шингээж өссөн байх магадлалтай байна. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

 CUMN хувьцааны шинэчилсэн үнэлгээг 2022 оны 4-р сарын 29-нд буюу ирэх баасан гарагт 16:00 цагт танилцуулахаар боллоо. Хэрвээ та CU-н хувьцаа эзэмшдэг бөгөөд цаашдаа тус компанийн талаар илүү мэдээлэл судалгаатай байж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт хийхийг хүсвэл доорх линкээр бүртгүүлээд манай танилцуулгад оролцох боломжтой

Бүртгүүлэх линк: https://forms.office.com

Жич: Дараах нөхцөлийг хангасан хөрөнгө оруулагчид энэхүү танилцуулгад үнэ төлбөргүй оролцох боломжтой 

  • Таван Богд Капиталаар дамжуулан CUMN-д хөрөнгө оруулсан байх
  • Манай компанид үнэт цаасны данс нээлгэж, CUMN-ийн хувьцаагаа Таван Богд Капитал дээр шилжүүлсэн байх

    Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Монголын Хөрөнгийн Бирж

Арилжаа

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)