Голомт банкны IPO олон нийтийн захиалга 335%-д хүрч анхдагч зах зээл хаагдлаа

2022 он 12 сар 1 өдөр
1038
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Голомт банкны анхдагч зах зээлийн захиалга амжилттай явагдаж дууслаа.
  • Нийт захиалгын хэмжээ 174.8 тэрбум төгрөгт хүрч гүйцэтгэл 147.1%-тайгаар захиалга хаагдсан ба Стратегид ногдох дүн болох 95.0 тэрбум төгрөгийн захиалга 100% биелсэн гэж үзвэл олон нийтийн захиалга 79.8 тэрбум төгрөг байна.
  • Ингэснээр олон нийтэд хуваарилагдах дүн 23.8 тэрбум төгрөг гэвэл бодит эрэлт 335% болох юм.

   Голомт банкны анхдагч зах зээлийн захиалга 2022.11.23-наас 2022.11.30-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Нийт захиалгын тоо 21,667 хүрч, нийт захиалгын үнийн дүн татан төвлөрүүлэх дүнгээс 47.1%-аар давж 174.8 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. 

   Голомт банкны шийдвэрээр олон нийтэд санал болгож буй хувьцааны 15%-тай тэнцэх хэмжээний 12,060,411 ширхэг буюу 15.5 тэрбум төгрөгийн хувьцааг нэмэлтээр гаргахаар шийдвэрлэсэн. Нэмж гаргаж байгаа хувьцааны 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 20%-ийг олон нийтэд хуваарилах юм.

   Ингэснээр стратегийн хөрөнгө оруулагчдад ногдох дүн 12.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 95.0 тэрбум төгрөг, олон нийтэд хуваарилагдах дүн 3.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 23.8 тэрбум төгрөг болсон. Стратегид ногдох дүн болох 95.0 тэрбум төгрөгийн захиалга 100% биелсэн гэж үзвэл олон нийтийн захиалга 79.8 тэрбум төгрөг байна. Иймд олон нийтийн бодит захиалгын хувь 335.3% байгаа юм.

 Энэ биелэлтийн хуваарь олон нийтэд хуваарилагдах дүнг хувь тэнцүүлэн тооцох юм. Ингэснээр ойролцоогоор олон нийт оруулсан хөрөнгө оруулалтынхаа 70.2%-ийг буцаан авахаар хүлээгдэж байна. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Голомт банк

анхдагч арилжаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)