"Голомт Банк" ХК-ийн өөрийн хөрөнгийн өгөөж 37.9 хувьд хүрч, хувьцааны ханш огцом өслөө
ГОЛ ӨНЦӨГ:
- Голомт Банк ХК-ийн цэвэр ашгийн хэмжээ тайлан гарсан бусад банкуудаас өмнөх оны мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр хувиар буюу 249%-аар өслөө .
- Харин ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 2.2 дахин өсч 37.9%-т хүрсэн байна.
- Чанаргүй зээлийн түвшин өмнөх оны мөн үеэс 2.3 дахин буурч 3.2%-т хүрээд байна.
Голомт банк ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг ₮273.1 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 249%-аар өссөн байна. Мөн цэвэр зээлийн багц 59%-аар өссөн бол чанаргүй зээлийн хэмжээ буурч 3.2% хүрсэн үзүүлэлтэй байна. Чанаргүй зээлийн хэмжээ буурах тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл буурдаг тул энэ үзүүлэлт бага байх нь банкнуудын хувьд таатай үзүүлэлт юм. Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж 37.5% хүрсэн ба тайлан гарсан бусад нээлттэй банкуудын түвшингөөс өндөр үзүүлэлтээр тэргүүлж байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.37 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.
Ниит хөрөнгө 34%-аар, өөрийн хөрөнгө 34%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Голомт банкны 2024 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 29% өсөлттэй байлаа.
Үүнд үнэт цаасны болон зээлийн хүүгийн орлого 6.5 тэрбум болон 145.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голчлон нөлөөлжээ. Мөн хүүгийн бус орлого 156.2 тэрбум төгрөгөөр өссөн нь ашигт ажилагаанд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 37% өссөн бөгөөд харилцах болон хадгаламжийн хүүгийн зардал нэмэгдсэн нь нөлөө үзүүлжээ. Монгол банкнаас бодлогын хүүг 1%-аар 2024 оны 5 сарын 13-ны өдөр бууруулж 11%-т хүргэсэн нь цаашид нийт арилжааны банкнуудын хүүгийн зардлын өсөлт буурахад нөлөө үзүүлж байна.
2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 34%-аар өсөж 12.3 их наяд төгрөгт хүрээд байна.
Үүнд зээлийн багцын өсөлт болон мөнгө түүнтэй адитгах хөрөнгийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгө жилийн өмнөхөөс 34%-аар буюу 1.1 тэрбум төгрөг байна.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 14.5% гарлаа.
Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Голомт банкны хувьд уг үзүүлэлт 14.5% байна.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Голомт банкны хувьд уг үзүүлэлт 33.7% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.
Ашигт ажиллагаа өсөж байгаа хувьцааны ханш доогуур үнэлэгдэж байна
2024.07.19-ны байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (1,218 төгрөг) ханшаас 12.7%-ийн буурч үзүүлж 1,064 төгрөг орчимд ирсэн байна.
Шинжээчийн дүгнэлт:
Голомт банкны хувьд /2024.07.19-ны хаалтын ханшаар/ хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=3.7x байгаа ханш хямд байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=0.84x байгаа нь үнэлгээ нь зах зээл дээр илүү бодит үнэ цэнээс доогуур үнэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр 0.84 төгрөгөөр үнэлэгдэж арилжаалагдаж байна гэсэн үг юм. 2024.07.19-ны өдөр хагас жилийн тайлан танилцуулагдсанаар хувьцааны ханш өмнөх өдрийн хаалтын ханшаас 10.83% буюу 103.95 төгрөгөөр огцом өслөө. Энэ нь хөрөнгө оруулагчдын хүлээлтээс Голомт банк сайн ажилласан байгааг илтгэж байна. Голомт банкны бусдаас ялгарах онцлог нь дижиталд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ бөгөөд харилцагчид цаг алдалгүй хаанаас ч хүссэн үйлчилгээгээ авах боломжийг олгодог нь өдгөө банкны салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг тэргүүлэгч банкны нэг юм.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцааны үзүүлэлт юм.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Голомт банк
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
Pe****Gonzalez
It is funny what you can find out there and the fun just stops when it gets to you, that was how i felt when i got swindled by a cryptocurrency trading platform and i was in shock also and traumatized until i got help from private investigator, he and his group help retrieve my funds all thanks to premiumhackservices@gmail.com, now i have a lesson to learn from all this, you can get to them on Whatsapp +14106350697, it is up to you to learn.
0
0
Сэтгэгдэл үлдээх