Шуурхай мэдээ: Голомт банкны IPO олон нийтийн захиалга 306%-д хүрлээ

2022 он 11 сар 30 өдөр
1352
1

ГОЛ ӨНЦӨГ

  • Голомт банкны анхдагч зах зээлийн захиалга 2022.11.30-ны өдрийн 17:00 цаг хүртэл өгөх боломжтой.
  • 16:00 цагийн байдлаар нийт захиалга 167.9 тэрбум төгрөгт хүрч гүйцэтгэл 141.4%-тай байгаа ба Стратегид ногдох дүн болох 95.0 тэрбум төгрөгийн захиалга 100%  биелсэн гэж үзвэл олон нийтийн захиалга 72.9 тэрбум төгрөг байна.
  • Олон нийтэд хуваарилагдах дүн 23.8 тэрбум төгрөг гэвэл бодит эрэлт 306% байна.

   IPO-ын сүүлийн өдрийн 16:00 цагийн байдлаар Голомт банк ХК-ийн захиалгын тоо 21,005 хүрч, нийт захиалгын дүн татан төвлөрүүлэх дүнгээс 41.4%-аар давж 167.9 тэрбум төгрөгт хүрлээ. 

   Голомт банкны шийдвэрээр олон нийтэд санал болгож буй хувьцааны 15%-тай тэнцэх хэмжээний 12,060,411 ширхэг буюу 15.5 тэрбум төгрөгийн хувьцааг нэмэлтээр гаргахаар шийдвэрлэсэн. Нэмж гаргаж байгаа хувьцааны 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 20%-ийг олон нийтэд хуваарилах юм.

   Ингэснээр стратегийн хөрөнгө оруулагчдад ногдох дүн 95.0 тэрбум төгрөг, олон нийтэд хуваарилагдах дүн 23.8 тэрбум төгрөг болж байна. Стратегид ногдох дүн болох 95.0 тэрбум төгрөгийн захиалга 100% биелсэн гэж үзвэл олон нийтийн захиалга 72.9 тэрбум төгрөг байна. Иймд олон нийтийн бодит захиалгын хувь 306% байна.

Энэ биелэлтийн хуваарь олон нийтэд хуваарилагдах дүнг хувь тэнцүүлэн тооцох юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Us****

1 жилийн өмнө

Ok

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)