ТBC MENTOR#8: Хувьцаа халааслах гэж юу вэ?

2024 он 7 сар 18 өдөр
1015
0

Гол өнцөг:  

  • Хувьцаа халааслах нь хувьцааны ханшид нөлөөлж болохуйц чухал үйл явц юм
  • Хувьцаа халааслах гэдэг нь компани өөрийн гаргасан хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг хэлдэг
  • Халаасны хувьцааны онцлог нь компанид хувь нийлүүлсэн хөрөнгө гэж тооцогдохгүй, ногдол ашиг хуваарилахгүй, санал өгөх эрхгүй байдаг

Хувьцаа халааслах гэдэг нь товчхондоо компани өөрийн гаргасан хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл зах зээл дээр байгаа хувьцааны тоог бууруулах, хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувийг нэмэгдүүлэх үйл явц юм. Халаасны хувьцааны онцлог нь компанид хувь нийлүүлсэн хөрөнгө гэж тооцогдохгүй, ногдол ашиг хуваарилахгүй, санал өгөх эрхгүй байдаг. 

Компаниуд хувьцаагаа ямар зорилгоор халаасалдаг вэ?  

  • Эргэлтэд байгаа энгийн хувьцааны тоо багасаж нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нэмэгдэнэ. Нэгж хувьцаанд ногдох ашиг нэмэгдэж байгаа нь хувьцаа эзэмшигчдийн сонирхлыг татах улмаар үнэ тогтворжих нөхцөлийг бүрдүүлдэг байна.

 

  • Хяналтийн багцаа алдахаас сэргийлэх
  • Хувьцаа эзэмшигчдийн тоог бууруулах замаар ногдол ашиг бууруулах
  • Халаасалсан хувьцаагаа ажилчид болон удирдлагад нөхөн олговор, урамшуулал, цалин гэх мэтээр эзэмшүүлэх нь хувьцаа эзэмшигчдийг сулруулахаас зайлсхийдэг байна
  • Мөн компаниуд нь өөрийн гаргасан хувьцааг хэт доогуур үнэлэгдэж байгаа гэж үзсэн тохиолдолд гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авч үнэ тогтворжих үед зах зээлд эргүүлэн гаргах

Эдгээрээс зорилгоос хувьцаа халааслах үйл явц нь хувьцааны ханшид нөлөөлж болохуйц чухал шийдвэр юм.  

Хэрхэн компани хувьцаагаа халаасалж байгааг яаж мэдэх вэ? 

Компани өөрийн гаргасан хувьцааг халаасалсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцдог. МХБ-д бүртгэлтэй компаниудас нийт таван компани хувьцаагаа халаасалж байсан байна.  

МХБ-ийн бүртгэлтэй компаниуд нь Компанийн тухай хууль”-ийн 49 дүгээр зүйл, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 56.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.8 заалт буюу үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг олон нийтэд зарлах үүрэгтэй билээ.Хувьцаа халааслах шийдвэрээ  МХБ болон СЗХ-д ирүүлээгүй болон олон нийтэд мэдээлээгүй бол зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг хүлээдэг. Манай улсад Сүү ХК болон Бодь даатгал ХК нь тухайн зөрчлийг гаргасан 2021 онд гаргасан байдаг.  Компани хувьцаагаа халаасалж байгаа шийдвэрийг МХБ цахим хуудас болон тухайн компанийн өөрийн цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой юм. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

ТBC MENTOR

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)