Өнөөдөр Монголд: Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 73% өссөн

2022 он 11 сар 30 өдөр
528
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 73% өссөн
  • Үнэт цаасны бодлогын зөвлөл хуралдав

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 73% ӨССӨН

   Нүүрсний экспортод боомтуудын нэвтрүүлэлт сайжирч, үйл ажиллагаа жигдэрсэн эерэг нөлөөлж оны эхнээс 2022 оны 11 сарын 24-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нүүрсний экспорт 26.3 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 73 хувиар өссөн байна. Харин ирэх онд Монгол Улс 36.5 сая тонн нүүрс экспортлох зорилттой байгаа боловч боловч ирэх хоёр жилд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар уналттай байгаа тул гангийн зах зээлд үйлдвэрлэл буурч, коксжих нүүрсний эрэлт буурах төлөвтэй байна.Түүнчлэн БНХАУ дотооддоо нүүрс олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч байгаа тул импортоор авах хэмжээг бууруулж, Монголын экспортод эрсдэл дагуулахыг “SxCoal” дурдсан байна

ҮНЭТ ЦААСНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

   Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хурал 11 сарын 29-ны өдөр боллоо. Хуралдаанаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болох хөрөнгийн зах зээлийн татварын орчин, шимтгэл хураамжийн талаар хэлэлцжээ. Тодруулбал, бодлогын зөвлөлөөс дотоодын хөрөнгийн зах зээлийн татварын эрх зүйн орчинд гарч буй эерэг өөрчлөлт, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хэмжээ буурч байгаа нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг бэхжүүлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн санхүүгийн салбарт эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.

 Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Бонд

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)