Xanadu Mines ХК нь Zinjin уул уурхайн групптэй стратегийн түншлэлтэй боллоо
ГОЛ ӨНЦӨГ:
- Зэсийн шилдэг 10 үйлдвэрлэгчийн нэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн компани болох Zijin Mining Group-тэй хамтран ажиллахаар болжээ.
- ZInjin Mining Group нь шаталсан хөрөнгө оруулалт хийх ба ойролцоогоор 11 сая австрали доллар Xanadu Mines руу, 35 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт Хармагтай төсөлд хийх юм.
- Үе шат 1 ба 2 нь хувьцаа худалдан авах байдлаар хөрөнгө оруулалт хийгдэх ба нэгж хувьцааны үнэ нь 0.04 австрали доллар байх бөгөөд энэ нь Xanadu Mines-ийн хамгийн сүүлд арилжигдсан 0.029 австрали доллартой харьцуулахад 38%-ийн нэмэгдэлтэй билээ.
Zinjin нь дэлхийн хэмжээнд алт, зэс, цайр болон бусад ашигт малтмалын хайгуул, олборлолт, түүнчлэн холбогдох боловсруулалт, худалдаа бизнес эрхэлдэг үндэстэн дамнасан уул уурхайн групп юм. Компани нь БНХАУ-ын 14 муж, Европ, Төв Ази, Африк, Номхон Далайн орнууд болон Өмнөд Америкийн 13 хилийн чанад дахь улс орнуудад төсөл, үйл ажиллагаа явуулдаг ажээ. Zinjin нь зэс, алтны дотоодын болон олон улсын томоохон нөөц, үйлдвэрлэлээрээ ялгардаг Хятадын томоохон уул уурхайн компаниудын нэг юм.
Хөрөнгө оруулалт нь нийт 3 үе шаттай ба 1-р үе шатын ажлыг 2022 оны 4-р сарын 27-ны Лхагва гараг гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашлаад дөрвөн сарын хугацаанд Австралийн Гадаадын Хөрөнгө оруулалтыг Хянах Зөвлөлийн (FIRB), Бүгд Найрамдах Хятад Ард Улс ( БНХАУ) зохицуулалтын зөвшөөрөл, Xanadu Mines-ийн хувьцаа эзэмшигч болон бусад зохицуулалтын зөвшөөрөл гарсан үндсэн дээр үлдсэн хоёр үе шатыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.
Бүх үе шат дууссаны дараа Хармагтайн дараагийн шатны бүтээн байгуулалтын санхүүжилтийг олгох ба барилга барих юм.
Дэлгэрэнгүй: finance.yahoo.com

КОМПАНИЙН ТУХАЙ
Австралийн болон Торонтогийн Хөрөнгийн Биржүүдэд бүртгэлтэй Xanadu Mines (ASX: XAM, TSX:XAM) нь Монгол улсын нутаг дэвсгэрт дэлхийн хэмжээний ач холбогдолтой зэс-алтны ордуудыг олж, илрүүлдэг хайгуулын компани. Тэд 10-аас дээш жил улсдаа бий болгосон туршлага, харилцаа холбоог ашиглан хямд өртөгтэй, үр дүнтэй ордын нээлт, нөөцийн өсөлтийг бий болгодог байна. Xanadu Mines хайгуулын төслүүдийн олон үе шаттай гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний тэргүүлэх төсөл болох Хармагтай төсөл нь 1-р зэрэглэлийн зэс-алтны ордыг хянадаг ASX болон TSX дээрх цөөн хэдэн залуу хайгуулчдын нэг болоод байна.
САЛБАРЫН ТУХАЙ
Улсын нэгдсэн төсвийн орлогын 30 гаруй хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлдэг шүү дээ. Тэгвэл 2021 онд тус салбарын гүйцэтгэл 111%-тай гарчээ.
Шинэчлэгдсэн төсөөлөлтэйгөө харьцуулахад гүйцэтгэл 11%-иар өндөр байсан нь нүүрс, зэсийн үнэ огцом өссөнтэй холбоотой. Бодит байдал дээр нүүрсний экспортын гүйцэтгэл (биет хэмжээгээр) 55.6%, газрын тос 75%, зэсийн баяжмал 111% байсан юм. Манай улс 28.7 сая тн нүүрс экспортолно гэж төлөвлөчхөөд 21 сая тн олборлож, түүнийхээ 16 сая тн-ыг л экспортолсон. Гэхдээ 11-р сарын байдлаар нүүрсний үнэ 77%, зэсийн баяжмалын үнэ 86%-ар өссөн нь салбарын гүйцэтгэлийн орлого 111% болоход нөлөөлжээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Арилжаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх