Голомт банкны IPO 5 дахь өдрийн 13:00 цагийн байдлаар олон нийтийн захиалга 269%-ийн биелэлттэй байна

2022 он 11 сар 30 өдөр
1010
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Голомт банкны анхдагч зах зээлийн захиалга 2022.11.30-ны өдрийн 17:00 цаг хүртэл өгөх боломжтой.
  • Голомт банк олон нийтэд санал болгож буй хувьцааны 15%-тай тэнцэх хэмжээний буюу 15 тэрбум төгрөгийн хувьцааг нэмэлтээр гаргахаар шийдвэрлэлээ.
  • Ингэснээр стратегийн хөрөнгө оруулагчдад ногдох дүн 95.1 тэрбум төгрөг, олон нийтэд хуваарилагдах дүн 23.8 тэрбум төгрөг болж байна.
  • Харин сүүлийн өдрийн 13:00 цагийн байдлаар нийт захиалга 159.2 тэрбум төгрөгт хүрч гүйцэтгэл 134%-тай байгаа ба Стратегийн захиалга 95.1 тэрбум төгрөг биелсэн гэж үзвэл олон нийтийн захиалга 64.1 тэрбум төгрөг байна.
  • Олон нийтийн захиалга 23.8 тэрбум төгрөг гэвэл бодит эрэлт 269% байна.

   Голомт банк" ХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм. Гэхдээ та банк хоорондын өндөр дүнтэй гүйлгээг харгалзан захиалгаа эрт байршуулах хэрэгтэй юм. 

   Үнэт цаасны 80 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 20 хувийг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож байна. Стратегийн хөрөнгө оруулагчид нь  200,000,000 (хоёр зуун сая) төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хувьцаа худалдан авч, 6 сарын хугацаанд тусгаарлуулах ба эдгээр хөрөнгө оруулагчдын захиалга бүрэн биелэх нөхцөлтэй байна.

   IPO-ын сүүлийн өдрийн 13:00 цагийн байдлаар Голомт банк ХК-ийн захиалгын тоо 20,179 хүрч, нийт захиалгын дүн татан төвлөрүүлэх дүнгээс 34.0%-аар давж 159.2 тэрбум төгрөгт хүрлээ. Харин олон нийтийн бодит захиалгын хувь 269% байна.

   Голомт банкны шийдвэрээр олон нийтэд санал болгож буй хувьцааны 15%-тай тэнцэх хэмжээний 12,060,411 ширхэг буюу 15 тэрбум төгрөгийн хувьцааг нэмэлтээр гаргахаар шийдвэрлэлээ. Нэмж гаргаж байгаа хувьцааны 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 20%-ийг олон нийтэд хуваарилах юм.

   Ингэснээр татан төвлөрүүлэхлээр төлөвлөсөн нийт дүн 118.8 тэрбум төгрөг болж байна. Стратегийн хөрөнгө оруулагчдад ногдох дүн 95.1 тэрбум төгрөг, олон нийтэд хуваарилагдах дүн 23.8 тэрбум төгрөг юм. Стратегийн захиалга 95.1 тэрбум төгрөг гэж үзвэл олон нийтийн захиалга 64.1 тэрбум төгрөг байна.

   Монголын хөрөнгийн биржид IPO хийсэн компаниудын датаг харахад, 16 компани 1.3-аас 31.7 тэрбум төгрөгийн хооронд IPO хийж байсан ба эдгээр нь 0-с 8 дахин давсан анхдагч зах зээлийн захиалга авч байсан түүхтэй. Үүнээс ЛэндМН нь 5 тэрбум төгрөг татахаар төлөвлөсөн боловч 41 тэрбум төгрөгийн захиалга ирсэн нь хамгийн өндөр захиалга авсан жишээ байсан бол Богд банк, Инвескор, Түмэн шувуут болон Бодь даатгал нь яг төлөвлөсөн дүнгээр захиалга авч байсан нь хамгийн бага захиалгын хувь байжээ. Харин IPO хийсэн банкнуудын хувьд Богд банкны хувьд яг төлөвлөсөн дүнгээр захиалга авч байсан бол Төрийн банкны захиалга 2.7 дахин давсан захиалга авч байжээ. Тэгвэл Голомт банкны хувьд анхдагч зах зээлийн арилжааны сүүлийн өдөр 13:00 цагийн байдлаар 34%-аар давсан гүйцэтгэлтэй байна.

   Харин IPO хийсэн үнийн дүнгийн хувьд өнгөрсөн хугацаанд Богд банк, Сэнтрал Экспресс СиВиЭс, ЛэндМН, Төрийн банк зэрэг компаниуд 33-67 тэрбум төгрөгийн хооронд өндөр дүнгээр амжилттай IPO хийсэн бөгөөд энэ дунд ЛэндМН 36.5 тэрбум төгрөг,  Төрийн банк 42.0 тэрбум төгрөгөөр татан төвлөрүүлэх төлөвлөгөөнөөс захиалга нь давсан нь өнгөрсөн хугацаан  дахь хамгийн өндөр эрэлттэй байсныг илтгэж байна.

2017 оноос хойш хийгдсэн эдгээр 16 IPO-н анхдагч зах зээл дээр иргэд, аж ахуй нэгж нийлээд хамгийн багадаа 350, хамгийн ихдээ 9,643 захиалга өгч байсан байна. Энэ нь нэг IPO дээр дунджаар 2,734 орчим захиалга ирсэн гэсэн үг юм. Харин голомт банкны захиалгын тоо 20,179-д хүрснээр хамгийн өндөр захиалгатай IPO болж байна.

ГОЛОМТ БАНК ХК IPO: АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН ЯВЦ

    Банкны Реформертой холбоотойгоор Системийн нөлөө бүхий 2 дахь банк IPO хийж байна. Голомт банк ХК нь 2022.11.23-аас 30-ны өдрийн хооронд анхдагч зах зээлийн захиалга авч байгаа ба сүүлийн өдрийн 13:00 цагийн байдлаар захиалга нь төлөвлөсөн 118.8 тэрбум төгрөгөөс 34%-аар давсан гүйцэтгэлтэй явж байна. Харин олон нийтийн захиалгын бодит биелэлт 269%-тай байна. Захиалгын дүн давсан хэдий ч 11-р сарын 30-ныг дуустал захиалга өгөх боломжтой бөгөөд энэхүү давсан захиалгын дүнг олон нийтэд хувь тэнцүүлэн хуваарилах тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.


 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Голомт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)