Азийн зах зээл: “Geely” –н оны эхний улирлын борлуулалтын орлого YoY +49%, цэвэр ашиг YoY +119% өсөв.

2024 он 7 сар 3 өдөр
197
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “Geely” –н оны эхний улирлын борлуулалтын орлого YoY +49%, цэвэр ашиг YoY +119% өсөв.
  • БНХАУ –н цахилгаан автомашины компаниудын борлуулалт 6 –р сард сайжрав.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.7% -нөсөлттэй байна.

Лхагва гарагийн 11:33 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.7% өсөж 17,807 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 2.3% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.2% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.9% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.2% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.4% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SENSETIME /0020.HK/ 13.7% өсөж 1.57 HKD, CONCH VENTURE /0586.HK/ 12.2% өсөж 8.35 HKD, BOSIDENG /3998.HK/ 14.6% унаж 4.07 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.7% -нөсөлттэй байна. 

“GEELY”

БНХАУ –н томоохон автомашин үйлдвэрлэгч “Geely” өнгөрсөн сарын 28 –нд эхний улирлын тайлангаа танилцуулсан байна. 2024 оны I улиралд нийт 475,720 ширхэг автомашин борлуулсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 49% өссөн үзүүлэлт болов. Нийт борлуулсан цахилгаан автомашины хэмжээ нь нийт борлуулалтын 30% буюу 144,125 ширхэг ба энэ нь YoY +143% өсөлт юм. “Geely” -н хувьд өнгөрсөн жилийн нийт борлуулалтад эзлэх цахилгаан автомашины хувь хэмжээ ердөө 18.6% байсан байна. Үүн дотроос тансаг зэрэглэлийн цахилгаан автомашины брэнд “Zeekr” –н борлуулалт эхний улиралд YoY +117.0% өсөж, 33,059 ширхэгт хүрэв. Мөн 2023 оны II хагасаас эхлэн зах зээлд нэвтэрсэн хямд үнэтэй цахилгаан автомашины “Galaxy” брэндийн борлуулалт 38,528 ширхэгт хүрж, нийт борлуулалтын 8% -г дангаар эзэлжээ.

Нийт борлуулалтын орлого YoY +56% өсөж, 52.13 тэрбум юаньд хүрсэн. Цэвэр ашиг 1.56 тэрбумд хүрж, YoY +119% өссөн байна. Ерөнхийдөө тайлан шинжээчдийн хүлээлтийн дагуу сайн гарсан.

Мөн 2024/07/01 –нд “Geely” –н зүгээс 2024 оны бүтэн жилийн нийт борлуулалтын зорилтоо 1.9 саяас 5.0% өсгөж 2 сая болгож нэмэгдүүлсэн байна.

Нөгөө талаас “Geely” –н хувьцааны ханш өчигдөр 8% орчим уналт үзүүлсэн байна.

БНХАУ & EV

Бээжинд төвтэй “Li Auto” –н борлуулалт өнгөрсөн 6 –р сард MoM +36.4% өсөж, 47,774 ширхэгт хүрсэн байна. Энэ нь өмнөх борлуулалтын дээд амжилт болох 50,353 луу дөхөж очсон үзүүлэлт болов. “Li Auto” –н хувьцааны ханш энэ 3 –р сараас хойш 60% гаруй унаад байгаа билээ.

Гуанжоу хотод төвтэй “Xpeng” –н борлуулалт сүүлийн 5 сар дараалан өссөн ба MoM +5.1% өсөж, 10,688 ширхэгт хүрэв.

Шанхайд төвтэй “Nio” –н борлуулалт 5 -р сард тогтоосон сарын борлуулалтын дээд амжилтаа дахин шинэчилж 21,209 –д /MoM +3.2%/ хүргэсэн байна. “Nio” –с 5 –р сараас эхлэн өөрсдийн батарей солих технологид суурилан хэрэглэгчдэд санал болгосон урамшууллууд нь ийнхүү борлуулалтыг өсгөхөд хамгийн их нөлөөлжээ. Тодруулбал оны эхнээс “Nio” –с “BAAS” /”Battery As A Services”/ үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. Уг үйлчилгээ нь хэрэглэгчдэд цахилгаан автомашины батарейнаас бусад хэсгийг худалдан авч, харин батарейг түрээслэх боломжийг олгодог. Энэ нь “Nio” –н автомашины үнийг ойролцоогоор $9,470 –р хямд болгодог давуу талтай. Дээр дурдсаны дагуу “Nio” 5 –р сард “BAAS” үйлчилгээг авсан хэрэглэгчдэд эхний 12 сар батарейны төлбөрийг хөнгөлөхөө зарласан билээ. Уг хөнгөлөлтөөр хэрэглэгчид $1,202 хэмнэх давуу талтай.

Цахилгаан автомашины салбарт шинээр нэвтэрсэн “Xiaomi” –н хувьд “SU7” загварын борлуулалт 6 –р сард анх удаа 10,000 –г давсан байна.

“Geely” –н цахилгаан автомашины брэнд “Zeekr” –н хувь 6 –р сард мөн сарын борлуулалтын дээд амжилтаа эвдэж, 20,106 /MoM +8%/ ширхгийг борлуулжээ.

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашины компани “BYD” өнгөрсөн 6 –р сард мөн сарын борлуулалтын дээд амжилт болох 341,043 –г 3% -р өсгөж 341,658 болгожээ.

“BYD” –н томоохон өрсөлдөгч “Tesla” –н хувьд 2024 оны II улиралд 443,956 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх жилийн мөн үеэс 4.8% буурсан, өмнөх улирлаас 14.8% өссөн үзүүлэлт болов. Уг мэдээний дараа “Tesla” –н ханш 10.2% өссөн байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Азийн зах зээл

Ам.долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)