Үнэлгээний судалгаа #2: Хямдхан атлаа өндөр өгөөжтэй хувьцаанууд
ГОЛ ӨНЦӨГ:
- IPO шинээр хийсэн компанийн 2022 оны үнэ ашгийн харьцаа 3.3х-23.1x хооронд байгаа ба дундаж нь өмнөх сараас буурч 12x хүрчээ, эздийн өмчийн өгөөжийн дундаж 23.1%.
- ТОП 20 компаниудын 2022 оны үнэ ашгийн харьцааны дундаж 32.8x байгаа ба эздийн өмчийн өгөөжийн дундаж 17.7% ажээ.
- Үнэ ба дансны үнийн харьцаа нь IPO шинээр хийсэн компаниудын хувьд 1.3x-4.2x хооронд байгаа ба тус харьцааны дундаж нь 2.4x байна.
- ТОП 20 компаниудын 2022 оны үнэ дансны үнийн харьцааны дундаж IPO шинээр хийсэн компаниудтай адил үзүүлэлттэй билээ.
Үнэ ашгийн харьцаа болон эздийн өмчийн өгөөж хоёрын тусламжтай бид хувьцааны бодит үнэ цэнийг таамаглах боломжтой нэгэн үзүүлэлтүүдийн нэг билээ. Аливаа хувьцааны хувьд үнэ ашгийн харьцаа нийт дундаж үзүүлэлтээсээ доогуур байснаар хямд гэж үздэг бол эздийн өмчийн өгөөж өндөр байх нь сайн үзүүлэлт болдог билээ.
Үнэ дансны үнийн харьцаа (P/B) болон үнэ ашгийн харьцаа (P/E) бага байх тусмаа сайн үзүүлэлт болдог хэдий ч үнэ дансны үнийн харьцааны хувьд компанийн үйл ажиллагаа явуулдаг салбараас хамааран өөр байдаг билээ. Түүнчлэн үнэ дансны үнийн харьцаа хэт өндөр байх нь компанийн хувьцааны ханш хэт хөөрөгдөлтэй байгааг илтгэж болох бол нөгөө талдаа P/B харьцааны хэт өндөр түвшинд P/E харьцааны бага түвшинд бага хэмжээний өөрийн хөрөнгөөр ашигтай үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж болох юм. Иймд та бүхэнд анхааруулахад, дан ганц энэхүү харьцаануудад тулгуурлан хямд, үнэтэй гэж хувьцааг дүгнэх нь учир дутагдалтай ба цаана нь компанийн ашигт ажиллагааны түүх, цаашдын өсөх боломж зэргийг судалж байж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтдаа ашиглах нь зүйтэй юм.
Тус тайлбарыг ТОП 20 компани дээр харах боломжтой юм. I хэсгийг илүү анхаарч харвал Монос Хүнс, АПУ Мах Импекс, Түмэн Шувуут болон Инвескор ББСБ, Сүү болон Таван Толгой дундаж үнэ дансны харьцаанаас дээгүүр гарсан хэдий ч P/E-тэй зэрэгцүүлэн харвал эдгээр компаниудын хувьд ашигт ажиллагаа сайн ба бага хэмжээний өөрийн хөрөнгөөр үнэ цэнээ өндөр байлгаж байгааг харах боломжтой ажээ.
Харин Ард Санхүүгийн Нэгдэл, Хөвсгөл Алтан Дуулгын хувьд дунджаас дээгүүр өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байх боломжтой дүр зураг ажиглагдаж байгаа бол Монгол Шуудангийн хувьд хоёр үзүүлэлт хоёулаа өндөр гарсан нь эдгээр хувьцааны ханш нь хэт хөөрөгдөлтэй байгааг илэрхийлсэн байдалтай байна.
P/E болон ROE – Үнэ ашгийн харьцаа, Эздийн өмчийн өгөөж:
I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй – Таван Толгой, Мандал Даатгал, Инвескор ББСБ, АПУ, Сүү, Мах Импекс, Ард Даатгал болон Түмэн Шувуут.
II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Дархан Нэхий, Би Ди Сек, Талх Чихэр, ЛэндМН, Монос Хүнс, Бодь Даатгал, Ард Кредит ББСБ.
III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй – Хөвсгөл Алтан Дуулга, Ард Санхүүгийн Нэгдэл, Монгол Шуудан.
P/E болон P/B – Үнэ ашгийн харьцаа, Үнэ дансны үнийн харьцаа:
I хэсэг: Өөрийн хөрөнгийн ашиглалт сайн – Монос Хүнс, Мах Импекс, АПУ, Түмэн Шувуут, Инвескор ББСБ, Сүү болон Таван Толгой.
II хэсэг: Хямд үнэтэй– Дархан Нэхий, Талх Чихэр, Би Ди Сек, , ЛэндМН, Бодь Даатгал, Ард Кредит ББСБ, Ард Даатгал болон Мандал Даатгал.
III хэсэг: Өөрийн хөрөнгийн ашиглалт муу – Хөвсгөл Алтан Дуулга болон Ард Санхүүгийн Нэгдэл.
IV хэсэг: Үнэтэй, P/B дунджаас дээр – Монгол Шуудан.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Арилжаа
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх