Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.9 их наяд төгрөгт хүрч буурлаа

2024 он 6 сар 20 өдөр
302
0

Гол өнцөг: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх сараас 2%-аар буурсан байна.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд ТОР20 индексийн үнэлгээ 76%-ийг эзэлж байна.

Зах зээлийн үнэлгээ нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн нийтэд гаргасан үнэт цаасны тоо тухайн өдрийн үнэт цаасны арилжааны хаалтын ханшны үржвэрээр тодорхойлогдоно. 

Үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй нийт 174 компани үйл ажиллагаа явуулж байна. 2024 оны 5-р сард Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.9 их наяд төгрөг болон үнэлэгдсэн нь  өмнөх сараас 2 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 76%-ийг ТОР20 индексийн компанийн үнэлгээ эзэлж байна. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОР20 индексийн дундаж  2024 оны 5-р сард 42,726.4 нэгж болж, өмнөх сараас 174.9 нэгжээр буурч  , өмнөх оны мөн үеэс 6,015.1 нэгжээр өссөн байна.

ТОР20 индексийн үнэлгээ: 2024 оны 5-р сард ТОР20 индексийн үнэлгээний бүтцийн нийт хувийн жингийн 56.7%-ийг ХААН банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Тавантолгой ХК эзэлж байна.

ТОП -20 индекс: Тухайн индекс тооцох багцад орсон үнэт цааснуудын үнийн ерөнхий өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт бөгөөд Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны өсөлт, бууралт зэргээр үнэт цаасны зах зээлийн ерөнхий чиг хандлагыг энэхүү индексээр тодорхойлно. 

Хөрөнгийн зах зээлийн арилжаа: 2024 оны 5-р сард хөрөнгийн зах зээлд 120 үнэт цаас, нийт 28.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Энэ нь өнгөрсөн сараас 39%-аар, өмнөх оны мөн үеэс 91%-аар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин 5-р сард хийгдсэн нийт арилжааны бүтцийн 54% буюу 15.2 тэрбум төгрөгийг хувьцааны анхдагч зах зээл, 39% буюу 10.9 тэрбум төгрөгийг хувьцааны хоёрдогч зах зээл эзэлж байгаа бол Компанийн бондын хоёрдогч зах зээл 3% буюу 0.9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх сараас хамгийн өндөр хувиар 802%-аар буурсан байна. 

Шинжээчийн дүгнэлт: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны 3-р сараас хойш буурсан  үзүүлэлттэй байгаа ба 5-р сард 10.9 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Хөрөнгийн зах зээл дээр он гарснаас хойш 15 үнэт цаас нэмэгдсэн байгаа нь сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонголтууд олширч, хөрөнгө оруулагчдад хөрөнгөө байршуулах хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач тустай үйл явдлууд болсон билээ. Гэвч нийт арилжаа 5-р сард оны эхнээс 60%, өмнөх сараас 39%-аар буурч 28.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. 5-р сард нийт арилжааны бүтцийн 54%-ийг анхдагч зах зээлийн арилжаа эзэлж байгаа ба анхдагч зах зээл дээр “ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХК 15.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Хувьцааны хоёрдогч арилжаа өмнөх сараас 42%-аар буурч 10.9 тэрбум төгрөг хүрсэн нь бөгөөд өдөрт дунджаар 494.6 сая төгрөгийн арилжаа хийгдсэн үзүүлэлттэй байна. Мөн энэ оны 3-р сараас хувьцааны хоёрдогч зах зээлийн хувьд хөрвөх чадвар буурсаар байгаа ба ТОР 20 индексийн дундаж 4%-аар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Түлхүүр үгс:

Хөрөнгийн зах зээл

Таван Богд Капитал ҮЦК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)