АНУ-ын зах зээл: “GameStop” –н хувьцааны ханш “Robinhood” бирж дээр Ням гарагт 19% өсөв.

2024 он 6 сар 3 өдөр
218
0

ГОЛ ӨНЦӨГ

  • “GameStop” –н хувьцааны ханш “Robinhood” бирж дээр Ням гарагт 19% өсөв.
  • “Nvidia” –с дахин шинэ төрлийн AI –д зориулсан чип танилцууллаа.
  • Энэ 7 хоногт АНУ –н эдийн засаг & хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой чухал мэдээтэй.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ -ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.24%-аар буюу 93 нэгжээр өсөв. Технологийн салбарын NASDAQ индекс 0.28%-аар, S&P500 индекс 0.24%-аартус тус өсжээ.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

“GAMESTOP”

2021 онд “GameStop” хувьцааны ханш шинжээчдийн таамгийг эвдэж ойролцоогоор 160 дахин өсөж, “short” арилжаа хийсэн хөрөнгө оруулалтын сангуудыг томоохон алдагдалд оруулж байсан гашуун түүхтэй. Тухайн үед “Roaring Kitty” эсвэл Keith Gill гэсэн нэртэй инфлюэнсер залуу “GameStop” хувьцааг өөрөө худалдан авсныг зарлаж, өсөх боломжтойг ятган сэнхрүүлснээр хөрөнгө оруулагчид олноор худалдан авч, хувьцааны ханшийг хөөсрүүлсэн билээ. 

Уг инфлюэнсер эрхэм 2021 оноос хойш чимээгүй байсны дараа анхны “X”  постоо өнгөрсөн 5 сард хийсэн байна. Уг постны дараахан “GameStop” –н хувьцааны ханш 74% орчим өссөн байдаг.

Тэгвэл Keith Gill өнгөрсөн Ням гарагт өөрийн хөрөнгө оруулалтын багцаа сошиал медиа дээр пост хийсэн байна. Уг постны зурган дээр 115 сая ам.долларын үнэлгээ бүхий 5 сая ширхэг “GameStop” –н хувьцаа, $20 дээр страйк ханштай 6 –р сарын 21 –нд хугацаа нь дуусах 120,000 ширхэг колл опцион байжээ. Уг постны дараа Ням гарагт 24 цаг ажилладаг “Robinhood” –н бирж дээр “GameStop” –н хувьцаа 19% өссөн байна.

“NVIDIA”

“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Jensen Huang Тайванийн “Taipei” хотод болох “COMPUTEX” технологийн уулзалтад зориулан “Rubin” хэмээн шинэ AI чипийг танилцууллаа. Энэ 3 –р сард 
“Nvidia” –н зүгээс “Blackwell” хэмээн шинэ чипийг танилцуулснаас хойш ердөө 3 сарын дараа ийнхүү дараагийн шинэ чипийг  араас нь гаргахаар болжээ. “Blackwell” нь одоо үйлдвэрлэгдэж байгаа ба 2024 оны эцсээр захиалагчдын гарт хүрж эхлэх ажээ. 

Шинээр танилцуулсан “Rubin” чип нь AI –г сургах, нэвтрүүлэхэд зориулсан шинэ “GPU” –тай байх ба мөн “Vera” гэсэн нэртэй шинэ төрлийн “CPU” –тэй байх ажээ. Одоогийн байдлаар “Rubin” чипний талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг “Nvidia” –с хараахан зарлаагүй байна.

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

Эх сурвалж: dailyfx.com

PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг.

Initial jobless claims – Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоо хэмжээг харуулдаг. Хөрөнгийн зах зээлийн хувьд чухал үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог. 

ADP Employment Change нь хөдөө аж ахуйн салбараас бусад хувийн хэвшлийн салбарын 25 сая орчим ажилчдын мэдээлэл дээр үндэслэн ажил эрхлэлтийн түвшинг хэмждэг үзүүлэлт юм. Уг судалгааг “ADP Research Institute” болон “Stanford Digital Economy Lab” гэсэн 2 хувийн байгууллагаас хамтран гаргадаг байна.

Non Farm Payrolls нь сар бүрийн эхний 7 хоногийн Баасан гараг бүр АНУ –н Хөдөлмөрийн Статистикийн Хорооноос бэлтгэн гаргадаг ажил эрхлэлтийн үзүүлэлт юм. Уг судалгаагаар 141,000 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 486,000 ширхэг ажлын байрны илүү нарийвчилсан судалгааг /ажил эрхлэлт, ажлын цаг, нэг цагт ногдох орлого г.м/ гаргадаг.

Unemployment Rate – Нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүйчүүдийн тоо буюу ажилгүйдлийн түвшин

Энэ Даваа гарагт АНУ –н аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс зарлагдана. Уг индекс өндөр гарвал аж үйлдвэрийн салбарт сайн байгааг илэрхийлж, бодлогын хүүг илүү урт хугацаанд өндөр түвшинд барих боломжийг ХНС –нд олгоно.

Лхагва гарагт үйлчилгээний салбарын “PMI” индекс зарлагдах хуваарьтай. Мөн судалгааны хувийн байгууллагуудаас тооцож гаргасан хөдөө аж ахуйн бус салбарын ажил эрхлэлтийн судалгаа болох “ADP Employment Change” гарна. Уг судалгаа нь зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг хэдий ч яг төрийн байгууллагаас тооцож гаргасан, албан ёсны судалгаа болох “Non Farm Payrolls” –той зөрөх тохиолдол заримдаа гардаг. Энэ нь хөрөнгийн зах зээлийг дээш, доош хүчтэй савлуулах нэг шалтгаан болдог.

Пүрэв гарагт хөдөлмөрийн зах зээлийн нэгэн чухал үзүүлэлт болон өмнөх долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүссэн хүмүүсийн тоо мэдээ гарна.

Баасан гарагт энэ 7 хоногийн хамгийн чухал мэдээ болох “Non Farm Payroll” болон ажилгүйдлийн түвшин зарлагдах хуваарьтай байна. Уг судалгаагаар хөдөө аж ахуйн бус салбарт шинээр бий болсон ажлын байрны хэмжээ өмнөх сарын үзүүлэлт болох 175,000 –с өсөж 180,000 болох буюу хөдөлмөрийн зах зээл сайн байна гэсэн хүлээлтийг эдийн засагчид тавиад байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

Энэ долоо хоногт гарах статистик мэдээнүүд нь АНУ –н хөрөнгийн зах зээл цаашид үргэлжлүүлэн өсөх дээр тодорхой чиглэл өгөх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ

www.cnbc.com

www.dailyfx.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)