Голомт банкны анхдагч зах зээлийн захиалга эхлээд 1 цагийн дотор 100% давлаа

2022 он 11 сар 23 өдөр
1551
2

ГОЛ ӨНЦӨГ

  • Голомт банкны анхдагч зах зээлийн захиалга өнөөдрөөс эхлээд 2022.11.30 хүртэл үргэлжилж байна.
  • Яг одоо (11:00) захиалга авч буй Голомт банк ХК-ийн андагч зах зээлийн захиалгын тоо эхний 1 цагийн дотор 7,259 хүрсэн байгаа ба захиалгын дүн дүүрлээ. (Давсан дүнгээс хувь тэнцүүлж хуваарилах тул нэмж захиалга өгөх боломжтой)
  • 2017 оноос хойш 16 компани IPO хийж, 170 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол анхдагч зах зээл дээр нийтдээ 74%-аар давсан захиалга авч байжээ.
  • Богд банкны хувьд яг төлөвлөсөн дүнгээр захиалга авч байсан бол Төрийн банкны захиалга 2.7 дахин давсан захиалга авч байжээ.

   Голомт банк" ХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм. 

   Үнэт цаасны 80 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 20 хувийг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож байна. Стратегийн хөрөнгө оруулагчид нь  200,000,000 (хоёр зуун сая) төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хувьцаа худалдан авч, 6 сарын хугацаанд тусгаарлуулах ба эдгээр хөрөнгө оруулагчдын захиалга бүрэн биелэх нөхцөлтэй байна.

 Анхдагч зах зээлд хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд Үнэт цаас гаргагчийн шийдвэрт үндэслэн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны 15 хүртэлх хувьтай тэнцэх буюу 12,060,411 ширхэг хүртэлх хувьцааг давсан захиалгын дүнд үндэслэн нэмж гаргаж болно.

   Монголын хөрөнгийн биржид IPO хийсэн компаниудын датаг харахад, 16 компани 1.3-аас 31.7 тэрбум төгрөгийн хооронд IPO хийж байсан ба эдгээр нь 0-с 8 дахин давсан анхдагч зах зээлийн захиалга авч байсан түүхтэй. Үүнээс ЛэндМН нь 5 тэрбум төгрөг татахаар төлөвлөсөн боловч 41 тэрбум төгрөгийн захиалга ирсэн нь хамгийн өндөр захиалга авсан жишээ байсан бол Богд банк, Инвескор, Түмэн шувуут болон Бодь даатгал нь яг төлөвлөсөн дүнгээр захиалга авч байсан нь хамгийн бага захиалгын хувь байжээ. Харин IPO хийсэн банкнуудын хувьд Богд банкны хувьд яг төлөвлөсөн дүнгээр захиалга авч байсан бол Төрийн банкны захиалга 2.7 дахин давсан захиалга авч байжээ. 

   Харин IPO хийсэн үнийн дүнгийн хувьд өнгөрсөн хугацаанд Богд банк, Сэнтрал Экспресс СиВиЭс, ЛэндМН, Төрийн банк зэрэг компаниуд 33-67 тэрбум төгрөгийн хооронд өндөр дүнгээр амжилттай IPO хийсэн бөгөөд энэ дунд ЛэндМН 36.5 тэрбум төгрөг, Төрийн банк 42.0 тэрбум төгрөгөөр татан төвлөрүүлэх төлөвлөгөөнөөс захиалга нь давсан нь өнгөрсөн хугацаан  дахь хамгийнөндөр эрэлттэй байсныг илтгэж байна.

2017 оноос хойш хийгдсэн эдгээр 16 IPO-н анхдагч зах зээл дээр иргэд, аж ахуй нэгж нийлээд хамгийн багадаа 350, хамгийн ихдээ 9,643 захиалга өгч байсан байна. Энэ нь нэг IPO дээр дунджаар 2,734 орчим захиалга ирсэн гэсэн үг юм. 

ГОЛОМТ БАНК ХК IPO: АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН ЯВЦ

   Банкны Реформертой холбоотойгоор Системийн нөлөө бүхий 2 дахь банк IPO хийж байна. Голомт банк ХК нь 2022.11.23-аас 30-ны өдрийн хооронд анхдагч зах зээлийн захиалга авч байгаа ба эхний өдрийн байдлаар 1 цагийн дотор захиалга нь дүүрлээ. Захиалгын дүн дүүрсэн хэдий ч 11-р сарын 30-ныг дуустал захиалга өгөх боломжтой бөгөөд энэхүү давсан захиалгын дүнг олон нийтэд хувь тэнцүүлэн хуваарилах тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Голомт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

ЭР****АЯР

9 өдрийн өмнө

Zahialga ugsunuur hoish hezee batalgaajih ve

0

0

Us****

9 өдрийн өмнө

хувьцаа авмаар бна яаж аьах ьэ

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)