Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 80.7% өсөж ₮11.8 их наядад хүрлээ
Зах зээлийн үнэлгээ болон хөрвөх чадвар
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 80.7% өсөж ₮11.8 их наядад хүрсэн бол хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 1.0% байна.
Үнэт цаасны зах зээлийн арилжаа
Нийт ₮204.9 тэрбумын үнэт цаас зах зээлд арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин, 2020 оноос 21.4 дахин өссөн үзүүлэлт юм.
Нийт арилжааны 62.7%-ийг хувьцааны, 8.3%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 20.8%-ийг компанийн бондын, 8.2%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус эзэлж байна.
Үнэт цаасны зах зээлийн индекс
ТОП-20 Индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,969.81 нэгжээр буюу 21.7 %-аар өссөн.
MSE A индекс өмнөх оны мөн үеэс 2,629.23 нэгжээр буюу 17.3%-аар өссөн.
MSE Б индекс өмнөх оны мөн үеэс 270.77 нэгжээр буюу 2.2%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Түлхүүр үг:
Таван Богд Капитал ҮЦК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх


