АНУ-ын зах зээл: Тэрбумтан Bill Ackman инфляц буурахад эргэлзэж байна

2022 он 11 сар 23 өдөр
230
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • Bill Ackman-ны үзэж байгаагаар инфляц ХНС-ын зорилтот 2%-ын түвшинд хүрэх нь эргэлзээтэй байна
  • Инфляц өндөр түвшинд байх нь хөрөнгийн зах зээлд эрсдэлийг нэмэгдүүлж байна

Хедж сангийн менежер тэрбумтан Bill Ackman Холбооны Нөөцийн Сан [ХНС] инфляцыг бууруулж чадна гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд инфляц өндөр түвшинд удаан үргэлжилнэ гэв. 

Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын хөрөнгийн бирж хаагдах үеэр S&P 500 индекс 1.36%-аар өсөж 4,003.58 нэгжид хүрсэн байна. DJIA 1.18%-аар өссөн бол Nasdaq технологийн индекс 1.36%-аар өссөн байна. 

Тэрээр “ХНС-ын бодлогын хүүгийн түвшин цаашид хүрэх цэгээсээ доогуур байна. Энэ нь мэдээж хөрөнгийн зах зээлийн хувьд томоохон эрсдэл юм. Мөн инфляц цаашид тогтворгүй байх болно гэжээ.”

Инфляц өнгөрсөн 10-р сард жилийн өмнөх мөн үеэс 7.7%-аар өсөж хүлээлтээс бага гарснаар хөрөнгийн зах зээл 8%-аар өссөн байна. Гэвч инфляц зорилтот 2%-д хүрэхэд нэлээд зай байна мөн амьжиргааны зардал өндөр байгаа нь иргэдэд хүндээр тусч байгаа аж. 

Үнийн өсөлтийг бууруулж долларын худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд ХНС бодлогын хүүг 4-н удаа дараалан 0.75%-аар өсгөж хүүгийн түвшнийг 3.75%-4%-д хүргэсэн билээ. Одоогийн бодлогын хүүгийн түвшин нь сүүлийн 14-н жилийн хамгийн дээд түвшин юм.

Ackman хэлэхдээ “ХНС инфляцыг 2%-д хүртэл бууруулж чадна гэдэгт итгэхгүй байна. Бид эцсийн дүндээ инфляцын өндөр түвшнийг хүлээн зөвшөөрөх болно. Үүн дээр нэмээд Геополитик, цалингийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг нь Төвбанкны удирдлагуудад бодох зүйл их байгаа. Тиймээс бид өөрийн багцыг  хүүгийн болон валютын эрсдэлээс хамгаалах зорилготойгоор бүрдүүлсэн гэжээ."

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

ХНС-ын удирдлагууд инфляцыг зорилтот 2%-д хүргэх нь бидний ажил гэж удаа дараалан мэдээлж энэ байр сууриа баталсаар байгаа. Гэвч инфляцын одоогийн түвшин зорилтот 2%-д хүрэхэд нэлээд хол харагдаж байна. Учир нь хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгаан дээр сүүлийн үеийн жижиглэн худалдааны тоо мэдээ үүнийг бататгаж байна. Нөгөө талаар хүүгийн өндөр түвшин компанийн орлого ашигт сөргөөр нөлөөлж, томоохон компаниуд хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд илүү төвлөрч ажиллаж байна. Эндээс дүгнэвэл АНУ-ын хөрөнгийн зах зээл цаашид уналтаа үргэлжлүүлэх магадлал өндөр байна. 

Эх сурвалж: https://www.cnbc.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

 

Түлхүүр үг:

АНУ-ын зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)