Азийн зах зээл: ОУВС –с БНХАУ –н 2024 оны эдийн засгийн өсөлтийн таамгаа 0.4% -р өсгөж 5% дээр тогтоов.

2024 он 5 сар 30 өдөр
153
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • ОУВС –с БНХАУ –н 2024 оны эдийн засгийн өсөлтийн таамгаа 0.4% -р өсгөж 5% дээр тогтоов.
  • БНХАУ –н EV компаниуд Европод үйлдвэр барьж, экспортын тарифын нэмэгдлийг даван туулах төлөвтэй.
  • БНХАУ –с дотоодын чип хөгжүүлэгчдэд зориулан 47.5 тэрбум ам.долларын нийт хөрөнгөтэй “Big Fund III” хөрөнгө оруулалтын санг байгуулав.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.4% уналттай байна.

Пүрэв гарагийн 11:30 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.4% унаж 18,220 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.17% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.19% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.33% -р буурав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.57% -р буурав, БНСУ -н “KOSPI” индекс 1.04% -р буурав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SMIC /0981.HK/ 5.23% өсөж 16.9 HKD, BYD /1211.HK/ 1.2% өсөж 220.4 HKD, ZIJING MINING /2899.HK/ 5.2% унаж 17.020 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.4% уналттай байна. 

ОУВС & БНХАУ

Лхагва Бээжин гарагт Бээжин хотод болсон хэвлэлийн хурал дээр ОУВС –с БНХАУ –н 2024 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 0.4% -р өсгөж, тус улсын эдийн засгийн өсөлтийн зорилтот түвшин болох 5% -тай ижил түвшин дээр тогтоов. Эдийн засгийн өсөлтийн таамаглалаа өсгөсөн шалтгаанаа ОУВС –с БНХАУ –н оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарсан, мөн эрх баригчдаас саяхан олгосон үл хөдлөхийн салбарын дэмжлэгтэй холбож тайлбарласан байна.

ОУВС –с БНХАУ –н эрх баригчид эдийн засгийн өсөлтийг үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаас бус илүү хэрэглэгч талаас өсгөх шаардлагатайг хэлэв. Мөн ирэх 10 жилийн улс орны хөгжлийн замналыг тодорхойлох 7 –р сард болох улс төрийн өндөр хэмжээний уулзалт дээр Бээжин зах зээлд чиглэсэн шинэчлэлтийг хийх шаардлагатайг онцолжээ.

БНХАУ & ЕВРОПЫН ХОЛБОО & EV

Өнгөрсөн жилийн эцсээр Европын холбооноос БНХАУ –н цахилгаан автомашины компаниуд төрөөс татаас авч хямд автомашин нийлүүлдэг хэмээн мэдэгдэж, мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлүүлсэн билээ. Тухайн мөрдөн шалгалтын үйл ажиллагааны дүгнэлт энэ 6 –р сарын 6 –нд дуусах ба Европын холбооноос БНХАУ –н экспортын бүтээгдэхүүнүүдийн тарифаа 7 –р сараас эхлэн нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Мөн АНУ –н зүгээс БНХАУ –н 14 төрөл бүтээгдэхүүний экспорт дээрх тарифаа энэ сарын 14 –нд нэмэгдүүлсэн билээ.

Шинжээчдийн үзэж буйгаар БНХАУ –н цахилгаан автомашины компаниуд өөрсдийн үйлдвэрүүдээ Европын орнуудад барьж, тарифын хүндрэлийг даван туулах боломжтойг илэрхийлээд байна. Жишээлбэл “BYD” өнгөрсөн 12 –р сард Унгар улсын өмнөд хэсэгт суудлын автомашины үйлдвэр барина гэдгээ мэдэгдэж байсан. Тус компани нь Унгар улсын хойд хэсэгт том оврын ачааны машин, автобус угсрах үйлдвэртэй билээ. Нөгөө талаас Франц улсын Ерөнхий сайд Bruno Le Maire зүгээс энэ сарын эхээр “Хэрэв BYD Францад үйлдвэрээ барих сонирхолтой бол Франц улс уг хүсэлтийг хүлээн авна” хэмээн мэдэгдсэн байна. Энэ нь Европын орнуудын зүгээс БНХАУ –н компаниуд Европод үйлдвэрээ барихыг дэмжиж буйн илрэл болжээ.

Мөн “Cherry Automobile” нь “Ebro-EV Motors” компанитай хамтран Испани улсад үйлдвэрээ байгуулна хэмээн 4 –р сард мэдэгдсэн.

Турк улсын зүгээс “BYD” болон “Cheryy Automobile” нартай тус улсад үйлдвэр барих тал дээр зөвшилцөж байгаа ажээ.

Унгар болон Турк улсаас гадна БНХАУ –н цахилгаан автомашины компаниуд Серби улс руу хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрээ барих магадлал мөн өндөр байгаа ажээ. Серби улсын ЗГ –н төлөөлөгч Sanja Arezina –н зүгээс “БНХАУ –с Унгар болон Серби улсуудад барих үйлдвэрүүд нь тус улсын EV компаниудад Европын орнууд руу тэлэх боломжийг олгоно” гэж хэлж байжээ.

БНХАУ –н ерөнхийлөгч энэ сарын эхээр Франц, Серби, Унгар улсуудад айлчлал хийсэн ба уг асуудлыг мөн хөндсөн байх боломжтой байна.

Яг одоогийн байдлаар БНХАУ –н цахилгаан автомашины экспортын тариф Европод 10% байдаг. Уг хувь 15%-30% болж өснө хэмээн шинжээчид таамаглаад байна.

“BIG FUND III”

БНХАУ –н зүгээс дотоодын чипний салбарыг дэмжиж, АНУ –н чипний хоригт хариу барих зорилгоор 47.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дотоодын хамгийн том чипний хөрөнгө оруулалтын сан болох “Big Fund III” –г өнгөрсөн Баасан гарагт байгуулав. Уг шинэ сангийн хөрөнгийн хэмжээ нь 2022 онд АНУ –н зүгээс баталсан “Чип болон Шинжлэх ухааны хуул” –н дагуу олгогдох 53 тэрбум ам.доллартай ойролцоо байна. Энэ нь БНХАУ чипний технологийн хөгжилд маш их анхаарал хандуулж буйн илрэл боллоо.

“Big Fund III” нь 19 хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар үүсгэн байгуулагдлаа. Тус сангийн хувьцааны 17% -г БНХАУ –н Сангийн Яам, 10% -г “China Development Bank Capital”, 8% -г “Shanghai Guosheng Group” эзэлж байна. Цаашилбал тус санд “China Construction Bank” банк 10 жилийн хугацаанд 21.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр болж нийт хувьцааны 6.25% -г, “Bank of China” болон “Agricultural Bank of China” тус бүр 21.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. “Bank of Communication” 20 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж 5.81% хувь, “Postal Savings Bank of China” 8 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж 2.33% -г тус бүр эзэмшихээр болжээ.

БНХАУ нь өмнө 2014 болон 2019 онуудад хоёр ч удаа “Big Fund” хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, дотоодын чипний салбарыг дэмжиж байсан. Өмнөх “Big Fund” сангийн удирдлагууд авлигалын асуудалд орж шуугиан дэгдээж байсан хэдий ч тус сан нь дотоодын томоохон компаниуд болох “Yangtze Memory Technology Corp”, “ChanXin Memory Technology” –г өсөн дэвшихэд томоохон нөлөө үзүүлсэн байдаг.

“Big Fund III” санг Хятадын чипний салбарыг гол хариуцдаг этгээд болох “Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам” –ний ажилтан Zhang Xin удирдах ажээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

ОУВС –с БНХАУ –н 2024 оны ЭЗ –н өсөлтийн таамаглалаа 4.6% -с өсгөж 5% болгосон нь БНХАУ –н өөрсдийн зорилтот түвшинтэй ижил боллоо. Энэ нь БНХАУ өөрсдийн бүтэн жилийн өсөлтийн зорилтот түвшинд очих магадлалыг улам нэмэгдүүлж байна. Нөгөө талаас “Hang Seng” индекс өмнөх долоо хоногийн уналтын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хийсээр байна. Маргааш гарах “PMI” индексийн мэдээ нь зах зээлд савлагаа үүсгэх хүлээлттэй.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)