Азийн зах зээл: Хятадад цар тахлын тохиолдол нэмэгдэж байна

2022 он 11 сар 22 өдөр
407
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-д цар тахлын 27,307 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна
  • Цар тахлын тохиолдол нэмэгдэж байгаа нь Hang Seng индекс уналттай арилжаалагдахад нөлөөлж байна  

БНХАУ-д цар тахлын тохиолдол Wuhan мужид анх гарснаас хойших хамгийн дээд түвшинд ойртож “тэг ковид” бодлого сулрах хүлээлттэй байсан хөрөнгө оруулагчдыг айдаст автуулж байна. 

Мягмар гарагийн өглөөний 11.15 цагийн байдлаар Hang Seng индекс 0.7%-аар унаж 17,548.32 нэгжид хүрсэн байна. Hang Seng Tech индекс 1.55%-аар унасан бол Шанхайн нэгдсэн индекс 0.14%-ын өсөлттэй арилжаалагдаж байна. 

Meituan /3690.HK/ 6.1%-аар унаж 143.1 HKD, Alibaba Group Holdings /9988.HK/ 2.8%-аар унаж 74 HKD, Country Garden 2%-аар унаж 2.43 HKD, цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng /9868.HK/ 5.1%-аар унаж 28.3 HKD-д хүрсэн байна.  

Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-д цар тахлын 27,307 шинэ халдвар бүртгэгдэж 4-р сарын 28,973 тохиолдлоос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Энэ нь сүүлийн үед эрчээ аваад байгаа “Хятад дахин нээгдэх” хүлээлтийг бууруулж Hang Seng индекс уналттай арилжаалагдахад нөлөөлж байгаа аж. Мөн АНУ-ын New York-ийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын хувьцаанууд нэг шөнийн дотор 3.6%-аар унасан байна. Тус үзүүлэлт нь сүүлийн 2 долоо хоногт гарсан хамгийн өндөр уналт болсон ажээ.

Азийн бусад томоохон биржүүдийн хөдөлгөөн холимог байна. Японы Nikkei225 индекс 1%-аар, Австралийн S&P/ASX 200 индекс 0.6-аар  өссөн бол Өмнөд Солонгосын Kospi индекс 0.3%-аар буурчээ. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

БНХАУ-д цар тахлын хөл хорио суларч эдийн засаг эргээд сэргэнэ гэх хүлээлт сүүлийн үеийн өсөлтийг бий болгоод байв. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр 3-н хүн цар тахлын улмаас үрэгдэж цар тахлын батлагдсан тохиолдлын тоо сүүлийн хэдэн сарын дээд түвшинд хүрсэн нь хөрөнгө оруулагчдыг айдаст автуулж байна. Цаашид энэхүү нөхцөл байдал үргэлжилж хязгаарлалт нэмэгдвэл зах зээл уналтаа үргэлжлүүлэх магадлал нэмэгдэх юм. 

HANG SENG ИНДЕКС ДҮН:

TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET

Эх сурвалж: https://www.tradingview.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:

Азийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)