Азийн зах зээл: БНХАУ-ын зах зээл урт хугацааны тоглоом юм
ГОЛ ӨНЦӨГ:
- Европын топ хөрөнгийн удирдлагын компани БНХАУ-ын зах зээлийг урт хугацааны хөрөнгө оруулалтын боломж гэв
- Hang Seng индекс энэ сард 22.5%-аар өссөн бол Шанхай Шеньженийн хамгийн том 300 хувьцааг дагадаг CSI 300 индекс 8.4%-аар өссөн байна
Европын хамгийн том хөрөнгийн менежментийн компани болох Allianz Global Investors (AllianzGI)-ийн тэргүүн хэлэхдээ дэлхийн хоёр дахь том эдийн засаг тахлын дараа сэргэх хандлагатай байгаа тул Хятадад хөрөнгө оруулалт хийх цаг нь болсон гэв.
Allianz Global-ийн гүйцэтгэх захирал Tobias Pross “Хөрөнгийн менежмент бол ойрын зайн гүйлт бус холын зайн марафон юм. Хөрөнгө оруулагчид Хятадыг “эрсдэлтэй бүс” гэж үзэхээ азнаж урт хугацааны тоглоом гэж харах хэрэгтэй. Мөн бидний хувьд Ази ялангуяа Хятад, Индонез, зэрэг орнуудыг Ковидын дараа хүчтэй сэргэнэ гэж үзэж байна гэжээ.”
БНХАУ “Ковид-19”-ийн эсрэг хатуу хязгаарлалтын бодлогыг зөөлрүүлж, өрийн хямралд орсон үл хөдлөхийн салбарыг дэмжих бодлогоо танилцуулсны дараа Allianz Global Investors-ийн байр суурь ил болжээ. Мөн БНХАУ-ын удирдагч Xi Jingpin болон АНУ-ын ерөнхийлөгч Joe Biden нар 11/14-нд хийсэн яриа хэлэлцээр хурцадмал байдал намжиж байгааг харуулсан байна.
Hang Seng индекс энэ сард 22.5%-аар өссөн бол Шанхай Шеньженийн хамгийн том 300 хувьцааг дагадаг CSI 300 индекс 8.4%-аар өссөн байна. Энэ нь Хонг Конгын жишиг индекс 37%-аар CSI 300 индекс 29%-аар буурсан энэ оны эхний 10-н сарын огцом уналтыг эргүүлсэн байна.
Tobias Pross хэрэв Хятад “Тэг ковид” бодлогоо цуцлах юм бол сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ, эрүүл мэндийн салбарууд тус тус дахин нээгдэх болно. Мөн Хятадын урт хугацааны өсөлтийн талаарх бидний үзэл бодол өөрчлөгдөөгүй. Технологийн хөгжил, ногоон эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт дотоодын чадавхыг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа хэлсэн байна.”
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Бидний зүгээс БНХАУ-ын зах зээлийн өсөлтийг энэ он гарснаас хойш ярьж буй билээ. Тэгвэл одоогийн нөхцөл байдал нь “Тэг Ковид” бодлого дуусах хугацаа дөхөж буйг харуулж байна. Мөн аливаа цар тахлын дараа улс орны эдийн засаг хүчтэй сэргэх дүр зураг ажиглагддаг. Үүнтэй адилаар дэлхийн №2 эдийн засаг Хятадад илүү их боломж байгааг харах нь чухал юм. Цаашид бид тус орны хувьцаануудаас хэсэгчилсэн байдлаар хөрөнгө оруулалт хийх нь илүү үр ашигтай байна. Учир нь цар тахлаас шалтгаалсан тоо баримт хөрөнгийн зах зээлийг доош дээш савлуулах эрсдэлтэй бол урт хугацаанд энэ нь ашигтай байх нь гарцаагүй юм.
HANG SENG ИНДЕКС ДҮН:

TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET

Эх сурвалж: https://www.tradingview.com/
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:
Азийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.