Энержи Ресурс Хонконгийн бирж дээр 22% өсжээ.

2022 он 4 сар 14 өдөр
1326
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • 2022 оны 4-р сарын 13-ны байдлаар Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид 22 хувийн өсөлт үзүүлж 3.78 хонконг доллар буюу 1,466.3 төгрөг болжээ.
  • Энержи Ресурс компанийн Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцааны өдрийн дундаж арилжааны үнийн дүн 8.1 сая хонконг доллар билээ.
  • Монгол Улс III сард 1.2 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сараас 82 хувиар өссөн дүн болсныг “SXCoal” мэдээлэв.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

      2022 оны 4-р сарын 13-ны байдлаар үнийн дүн болон өсөлтөөрөө ялгарсан компани нь Энержи Ресурс болж тодорлоо. Тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлсэн анхдагч компани билээ. Энержи Ресурсын хувьцааны ханш өмнөх өдрийн хаалтын ханшнаас 22% өсөж, 3.78 Хонконг доллар буюу 1,466.3 төгрөг болж өөрчлөгджээ 4-р сарын хөрвөх чадварын судалгаа дээр дурдсанчлан компани бүр өдрийн дундаж арилжааны үзүүлэлттэй ба тус компанийн хувьд өдрийн дундаж арилжаа 8.1 сая Хонконг доллар гарсан байна. 2022 оны 4-р сарын 13-ны арилжааны үнийн дүн 74.9 сая Хонконг доллар байсан ба энэ дүн тус компанийн өдрийн дундаж арилжааны дүнгээс их байгаа нь хувьцааны хөрвөх чадварт нөлөөлж улмаар хувьцааны ханшийг өсгөхөд хүргэжээ. Үүнээс гадна SXCoal-оос Монгол улсын 3-р сарын нүүрс экспортын мэдэгдэл гарсан нь хөрөнгө оруулагчдын дунд тус компанийн хувьд эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлттэй байгаа нь хувьцааны арилжааны идэвхийг нэмэгдүүлсэн байх магадлалтай юм.

КОМПАНИЙН ТУХАЙ

      Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Тус компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттай байгуулсан. 2010 онд Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж (0975.HK), Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан.

      Өнөөдрийн байдлаар, Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй голлох аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна.

САЛБАРЫН ТУХАЙ

      Улсын хэмжээнд 2022 оны 3-р сарын байдлаар 18-24-нд авто замаар 1884 чингэлэг, төмөр замаар 350 чингэлэг нийт оны эхнээс 1,196.9 мянган тонн нүүрс,  авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 220 чингэлэг буюу оны эхнээс 191.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Төмрийн баяжмалын тухайд төмөр замаар 754 чингэлэг буюу оны эхнээс нийт 280 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ.

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

0975.HK: Mongolian Mining Company хувьцааны техник шинжилгээ

_____________________

Ханш өсөлтийн хандлагатай арилжаалагдаж байгаа бөгөөд сувгийн оройн эсэргүүцэгч шулуун дээр ирж тогтворжоод байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

    Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хонконгийн хөрөнгийн бирж

Арилжаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)