Таван Богд Капитал ҮЦК: Country Garden хувьцаанаас 111 хувийн ашиг оллоо

2022 он 11 сар 18 өдөр
686
0

   Таван Богд Капитал нь СЗХ-с олгосон дилерийн эрхийн хүрээнд өөрсдийн мөнгөөр гадаад зах зээлээс хувьцаа авч хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд эдгээр хувьцааны нэг нь HKG:2007 /Country Garden Holdings Co Ltd/ юм.

Country Garden нь 1992 онд үүсгэн байгуулагдсан БНХАУ-ын үл хөдлөхийн гурван том компанийн нэг бөгөөд дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд барилга угсралт, зочид буудал, үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус компани нь 2007 оны 4 сард Хонг Конгын хөрөнгийн биржид бүртгүүлж нээлттэй болсноос хойш хувьцааны ханш түүхэн дээд түвшиндээ 2018 оны 2 сард 19.16 HKD хүрч арилжаалагдаж байсан ба ханш нь сүүлийн гурван жилийн турш 74% унаж 2.3 HKD хүртэл буураад байсан билээ.

 

   Эндээс бид тус компанийн хувьцааг 4 удаагийн худалдан авалтаар өөрсдийн багцад нэмсэн бөгөөд нийт худалдан авсан дундаж ханш 1.44HKD болсон.

Үүнээс хойш 2022 оны 11 сарын 11-нд Хятадын төв банк болон Банк даатгалын зохицуулах хорооноос үл хөдлөх салбарыг дэмжих 16-н цогц бодлогыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэнээр Хятад болон Хонг Конгын үл хөдлөх салбарын компаниудын хувьцаа огцом өсөж эхэлсэн бөгөөд үүн дотор Country Garden компанийн ханш сүүлийн 2 хоногийн хугацаанд  1.0 HKD- оос 3.5 HKD хүртэл өсөж 350%-н өсөлттэй арилжаалагдсан.

  • Бид өөрсдийн Country Garden хувьцааны багцын 50%-г 2.96 HKD зарж нийт оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээ гаргаж авсан бөгөөд үлдсэн 50%-г цаашид барьж өгөөжөө нэмэгдүүлэхийг зорьж байна.
  • Бидний зүгээс харилцагч нартаа хувьцааны ханшийг  8 сард 2.3 HKD байхад, 11 сард хувьцааны ханш түүхэд доод түвшиндээ 1.0 HKD  орчимд ирэхэд тус тус хөрөнгө оруулах санал хүргэсэн.
  • Одоогоор HKG:2007 /Country Garden/ компанийн хувьцааг авсан харилцагчид 3 сарын хугацаад дунджаар  50-70% ашигтай арилжаанд орсон байна.

Та гадаад арилжаанд оролцохдоо Interactive broker –г ашиглан: 

  • Хэзээ ч :Та өөрийн хүссэн үедээ онлайн платформ болон брокертойгоо холбогдон олон улсын арилжаанд шууд оролцох боломжтой.
  • Хаанаас ч: Дэлхийн аль ч улсаас гар утас болон компьютероо ашиглан онлайнаар өөрийн хүссэн хөрөнгө оруулалтыг боломжтой.
  • Юунд ч: Дэлхийн хөрөнгийн зах зээлийн 135 биржээс 5000 илүү үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх боломжтой

Та цаашид гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийж арилжаанд оролцохыг хүсвэл: 

https://tavanbogdcapital.com/FeaturedItem/2846374

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Country garden

хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)