АНУ-ын зах зээл: ХНС-ын бодлогын хүүг өсгөх хүлээлттэй байна
ГОЛ ӨНЦӨГ:
- James Bullard бодлогын хүүг цаашид өсгөж 5%-7%-д хүргэх хэрэгтэй гэв
- АНУ-ын Засгийн Газрын 2 болон 10-н жилийн хугацаатай бондын өгөөжийн зөрөлт нэмэгдэж байна
АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн удирдлагуудын бодлогын хүүг нэмж өсгөхийг уриалж байгаа нь эдийн засгийн уналт улам гүнзгийрэх хүлээлтийг нэмэгдүүлж байна.
Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн бирж хаагдах үеэр S&P 500 индекс 0.3%-аар унаж 3,946.56 нэгжид хүрсэн байна. DJIA индекс 0.02%-аар унасан бол Nasdaq технологийн индекс 0.35%-аар унасан байна.
St. Louis-ийн ХНС-ын тэргүүн James Bullard инфляцыг бууруулахын тулд “илүү хязгаарлагдмал бодлого ” баримтлах хэрэгтэй бөгөөд бодлогын хүүг 5%-7%-д хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай гэв.
Долоо хоног тутмын ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргагчдын тоо буурч байгаа нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр байгааг харуулж байна. Улмаар хөрөнгө оруулагчид ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр эдийн засгийн хямрал болох магадлал нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.
Jefferies хөрөнгө оруулалтын банкны тайланд “Ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргагчдын тоо 8-р сарын дунд үеэс доод түвшинд хүрсэн байна. Харин бид тус тоо мэдээг өсөж хөдөлмөрийн зах зээл сулрах нөхцөлийг хайж байсан гэжээ.”
АНУ-ын ЗГ-ын 10 болон 2 жилийн хугацаатай бондын өгөөжийн зөрөлт 2019 оноос хойших хамгийн их зөрүүд хүрсэн байна. Богино болон урт хугацаат бондын өгөөжийн зөрүү нь эдийн засгийн хямралын үед ажиглагддаг билээ.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Энэ долоо хоногт үг хэлсэн ХНС-ын удирдлагууд бодлогын хүү цаашид өсөх хүлээлтийг нэмэгдүүлж байна. Хэрэв бодлогын хүү одоогийн түвшнээс өсөж урт хугацаанд тус түвшинд хадгалагдвал зах зээл үргэлжлүүлэн унах магадлал нэмэгдэх юм.
Эх сурвалж: https://www.investing.com/
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:
АНУ-ын зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.