ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024 он 5 сар 17 өдөр
521
1

   УИХ-ын 2024-05-16-ны өдрийн чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

   Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

   Тус хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд санал оруулагчид энэхүү хууль батлагдсанаар үнэт цаасны зах зээл дэх зардал буурах, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Тухайлбал Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, МҮЦАЭХ-оос холбогдох харилцааг зохицуулах 12 журмыг шинээр болон шинэчлэн батлах эрх үүсч, тус журмууд батлагдсанаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх эрх зүйн зохицуулалт бүрдэх юм.

   Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалт хуульд:  
Хувьцааны хамтын санхүүжилт, Банкны хадгаламжийн сертификат гаргах, Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, Хаалттай ХК-ийн хувьцааг биржээр арилжаалах, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтууд тусгагдлаа.

Түлхүүр үг:

Таван Богд Капитал ҮЦК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Зо****

1 жилийн өмнө

Шинээр нэмэгдсэн онцлох зохицуулалтуудыг тодотгоод бичвэл зүгээр юм.

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)