АНУ-ын зах зээл: Fidelity –н Salman Ahmed уналтыг үргэлжилнэ гэлээ

2022 он 11 сар 17 өдөр
310
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • ХНС-ын бодлогын хүү өндөр түвшинд байгаа нь хөрөнгийн зах зээлийг унагах суурь нөхцөл болж байна
  • Fidelity-н шилдэг шинжээч Salman Ahmad ХНС-ын хүүгээ өсгөлгүй өнжсөн ч хөрөнгийн зах зээл өсөхгүй гэв

Fidelity хөрөнгө оруулалтын менежментийн компанийн шинжээч Salman Ahmed “ХНС бодлогын хүүг өсгөлгүй өнжихөд хувьцааны зах зээл буцаж сэргэнэ гэх ойлголт өөрөө алдаатай гэжээ.”

Ahmad CNBC-д өгсөн ярилцлагадаа “Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ өсгөлгүй одоогийн түвшинд үлдээсэн ч хөрөнгийн зах зээл уналтаа үргэлжлүүлнэ. Мөн тэд бодлогын хүүгээ нэмэлгүй түр зогссон ч [pause] байдал өөрчлөгдөхгүй гэсэн байна.” 

Ahmed хэлэхдээ “Одоо зах зээл ХНС-г хэдэн сарын өмнөх хүлээлтээс илүү түвшинд бодлогын хүүг өсгөнө гэж таамаглаж байна. CME Group-ийн FedWatch-оос харахад  дараа оны 3-р сард бодлогын хүү 4.75%-5% хүртэл өсөх хүлээлттэй байна. Эндээс бид ХНС-нг бодлогын хүүгээ өндөр түвшинд хэр удаан барьж чадахыг харах хэрэгтэй. Учир нь ийм түвшинд хүрсэн хүү эдийн засагт “бодит хохирол” учруулж ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, хэрэглэгчдэд дарамт үзүүлдэг гэжээ.”

АНУ-ын ХНС богино хугацаанд бодлогын хүүг 3.75%-4%-д [энэ оны 1-р сараас 11-р сар] хүртэл нэмэгдүүлсэн нь 2008 оны 1-р сараас хойших хамгийн өндөр хүүгийн түвшин болоод байна. Мөн цаашид бодлогын хүү өсөх талаар ХНС-ын албан тушаалтнууд ижил байр суурьтай байгаа юм. 

Энэ цаг үед ямар хөрөнгө оруулалтын стратеги баримталдаг талаар түүнээс асуухад “Бид ЗГ-ын бонд болон сайн үнэлгээтэй компаниудын бондод хөрөнгө оруулбал илүү тохиромжтой гэж үзэж байна. Учир нь ХНС-ын бодлогын хүү өсөхөд бондын өгөөж өсдөгийн дээр эрсдэл хамаагүй бага байдгийг онцолжээ.” 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

ХНС бодлогын хүүг дараалан өндөр хувь хэмжээгээр өсгөж 3.75%-4%-д хүргээд байна. Тус түвшинд хүрсэн бодлогын хүүгийн нөлөө хугацаа өнгөрөх тусам эдийн засагт сөргөөр нөлөөлж, компанийн ашиг орлогыг бууруулдаг билээ. Гэтэл эсрэгээрээ ХНС-ын тэргүүн Jerome Powell 2024 оныг хүртэл бодлогын хүүг бууруулах бодолгүй байгаа нь хөрөнгийн зах зээлийн хувьд таагүй мэдээ юм. Цаашид хөрөнгийн зах зээл үргэлжлүүлэн унах магадлал өндөр байна. 

Эх сурвалж: https://www.cnbc.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:

АНУ-ын зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)