Банк Реформер: Голомт банкны IPO урьдчилсан захиалга эхэллээ

2022 он 11 сар 16 өдөр
5050
4

ГОЛ ӨНЦӨГ

  • Голомт банкны IPO урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэлж байна.
  • Өөрийн хөрөнгийн өгөөж 12.8% буюу Системийн 5 банкнаас 4-т эрэмбэлэгддэг бөгөөд ашгийн өсөлтөөрөө хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
  • Нийт банкны салбарын активын 20%-ийг дангаар эзэлдэг (2022 оны 3-р улирлын байдлаар) системийн 3 дахь том банк юм.

   IPO хийсэн банкнуудын үнэлгээ хэрхэн тогтсон нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад чухал билээ. Үүнийг хэмжих хамгийн энгийн хэмжүүр нь үнэ дансны үнийн харьцаа (P/B) юм. Өмнө нь IPO хийсэн Богд болон Төрийн банкны хувьд энэхүү харьцаа нь 2.3 болон 0.99 гэсэн нэлээн ялгаатай үржүүлэгчтэй байсан бол Голомт банкны үнэлгээ 1.4 байгаа нь дээрх 2 банкны дундаж түвшинд байгаа харагдаж байна.

   Голомт банкны IPO урьдчилсан захилга өнөөдрөөс эхэлж 2022.11.16-11.30-ны өдрийн хооронд захилгаа авч байна. 

   Голомт банк нь бусад банктай харьцуулахад дараах давуу талтай. Үүнд:

1. Системийн нөлөө бүхий 3 дахь том банк.

   “Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 буюу түүнээс дээш хувь эзэлж буй банкийг хэлнэ. Харин Голомт банк нь нийт банкны салбарын 20%-ийг дангаар эзэлдэг (2022 оны 3-р улирлын байдлаар) системийн 3 дахь том банк юм.

2. Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч.

   Голомт банкны нийт харилцагчийн гүйлгээний 97% нь дижитал сувгаар хийгдэж, нийт харилцагчдын 65% нь үйлчилгээгээ дижитал сувгаар авдаг байна. Мөн Гадаад аккредитив, баталгааны 70%, Кастедион банкны 65%, Онлайн худалдаа гүйлгээний 46%-г бүрдүүлж байна.

3. Ашигт ажиллагаа өндөртэй буюу цэвэр ашгийн өсөлтөөрөө хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

   Сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүр нийт актив, өөрийн хөрөнгө болон эх үүсвэр 10%, цэвэр зээл 6%-аар өсжээ. 

Энэ оны эхний 3 улирлын байдлаар хүүгийн орлого өмнөх оноос 12.79% өсөж хүүгийн зардал нь 15.3%-аар буурснаар банкны цэвэр ашигт эергээр нөлөөлж өөрийн хөрөнгийн өгөөж 12.1% болж өссөн байна. 

   2022 оны 3-р улирлын байдлаар зээлийн багц 9%, өөрийн хөрөнгө 19% өссөн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад цэвэр ашиг 4.4 дахин нэмэгдэж 78.5 тэрбум төгрөгт хүрснээр өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 12.8% даваад байна. Түүнчлэн цэвэр ашиг сүүлийн 5 жилд жил бүр 20%-ийн өсөлт үзүүлсэн байна. Мөн хадгаламж 8.75%, харилцах 63.78%-аар өссөн нь актив 11.5%-аар өсөхөд нөлөөлсөн байна. Харин ашигт ажиллагааны өсөлт нь өөрийн хөрөнгийг 19%-өөр өсгөжээ.

4. АQR-ийн үнэлгээний дараа ч гэсэн чанаргүй зээлийн хувь аа тогтвортой барьж чадсан.

   Монголбанкнаас Системийн ТОП 5 банкнуудад актив чанарын үнэлгээ хийсэн билээ. Энэ үнэлгээний дараагаар Голомт банкны чанаргүй зээл өмнөх оны түвшиндээ буюу 7.6% байгаа нь Хас, Хаан банкны дараа орох үзүүлэлт байв. Түүнчлэн Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцааг авч үзлээ. Энэ үзүүлэлт нь 12% байх шаардлагатай бөгөөд тус банкны хувьд бусад банкнуудтай харьцуулахад хамгийн бага буюу 14% байгаа ба IPO хийснээр энэ үзүүлэлт нь 17% болох тооцоололтой байна.

ГОЛОМТ БАНКНЫ ТУХАЙ

   Голомт банк нь 1995 онд Бодь Интернэйшнл ХХК-ийн охин компани болон байгуулагдсан ба өдгөө банкны салбарын тэргүүлэх банкны нэг юм. Байгууллагын болон иргэдийн зах зээлийг аль алийг төвлөрөн ажилладаг уг банк нь дижитал банкны үйлчилгээнүүдэд ч мөн анхаардаг. 2021 оны байдлаар Монгол банканд тушаагдсан нийт алтны 64%, Онлайн худалдан авалтын 40%, Дижитал гүйлгээний 47% нь Голомт банкаар хийгдэн байна. Moody's зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3, тогтвортой.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Банк Реформер

Голомт банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

4 Сэтгэгдэл

БА****МАА

2 жилийн өмнө

өглөөний мэнд…та бүхэнд ажлын амжилт хүсьеэ…

0

0

БА****ДЭНЭ

2 жилийн өмнө

0

0

ba****eneshurbat@gmail.com

2 жилийн өмнө

Ajild ni Amjilt bayarlala.

0

0

УР****МЭГ

2 жилийн өмнө

Танайд урьдчилсан захиалга яаж өгөх вэ?Сонголт гарч ирэхгүй байна.

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)