TOП20 компанийн дундаж үнэ ашгийн харьцаа P/E~28x байна
ГОЛ ӨНЦӨГ:
- 2017 оноос хойш анхдагч зах зээл дээр нийт 13 компани IPO хийснээс 9 ХК-ийн нэгж хувьцааны ханш жилд дунджаар 6.9%-38.3% өсөлт үзүүлсэн байна. Анх хувьцаа гаргах үеэс хувьцааны ханш унасан 4 ХК байгаа юм.
- Эдгээр 13 ХК-ийн хувьцаагаар багц бүрдүүлсэн тохиолдолд жилд дунджаар 8.1%-ийн өгөөж хүртэх боломжтой байжээ.
- Сүүлийн 10 жилийн хугацаанд TOП20 компанийн жилийн дундаж үнэ ашгийн харьцаа 15x-43x хооронд хэлбэлзжээ.
2017 оноос хойш IPO хийсэн компаниудын ханшийн өөрчлөлтийг ажиглахад 2022 оны 4-р сарын 13-ны ханшаар нийт 13 компанийн 9 компанийн өсөлт үзүүлж 4 компани буурсан харагдаж байна. Тэр дундаа хамгийн их өсөлт үзүүлсэн компаниуд нь Инвескор ББСБ, Түмэн Шувуут, Монос Хүнс, Ард Кредит ББСБ болон Мандал Даатгал байна. IPO хийсэн 13 компаниар бүрдүүлсэн багц 8.1% өгөөж, харин Монгол Базаальт болон Айтүүлс компаниудыг хасвал 11.4% өгөөж хүртэх байжээ.
TOП20 компанийн 2022 оны үнэ ашгийн харьцааны хувьд P/E=29.9x дундаж үнэ ашгийн харьцаатай байгаад Ард санхүүгийн нэгдэл болон Монгол шуудан ХК-ийн өндөр үржүүлэгч голлон нөлөөллөө. Эдгээр компаниудын үнэ ашгийн харьцааг ажиглахад хувьцааны үнэ нь зах зээл дээр хэт хөөрөгдөлтэй буюу үнэтэй арилжаалагдаж байх магадлалтайг илтгэж байсан тул дундаж үнэ ашгийн харьцааны тооцооллоос хассан болно.
Доорх графикт ТОП20 компанийн жилийн дундаж үнэ ашгийн харьцааг харуулсан ба сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн өндөр дундаж буюу P/E=43x нь 2021 онд байгаа нь өнгөрсөн жилийн голлох компаниудын ханшийн өсөлттэй шууд холбоотой юм. Харин өмнөх сарын судалгааны үр дүнтэй харьцуулахад дээрх компаниудын хувьцааны жилийн дундаж өсөлт болон үнэ ашгийн харьцаа буурсан байгаа нь харьцангуй өндөр үнэлэгдсэн хувьцаануудын ханш буурч бодит үнэ цэндээ дөхсөний илрэл юм.
ТАЙЛБАР
P/E (x) үнэ ашгийн харьцаа гэж юу вэ?
Үнэ ашгийн харьцаа нь тухайн компанийн ашгийн 1 төгрөг тутамд хөрөнгө оруулагчдын төлөх мөнгөн дүн юм. Өөрөөр хэлбэл энэхүү үзүүлэлт нь тухайн компанийн цэвэр ашиг зах зээл дээр хэд дахин үржүүлэгдэж буйг илтгэх үзүүлэлт юм. Хэрэв энэхүү үзүүлэлт зах зээлийн дунджаас өндөр байвал одоогийн зах зээлийн үнэлгээ нь өндөр, хөөсөрсөн үнэлгээтэй, харин бага байвал, хувьцаа нь хямдхан үнэлэгдсэн байгааг илэрхийлдэг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
P/E судалгаа
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх