Азийн зах зээл: АНУ болон БНХАУ-ын харилцаа нааштай тал руу эргэв
ГОЛ ӨНЦӨГ:
- Xi Jinping болон Joe Biden нар биечлэн уулзаж хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүсээд буй хурцадмал байдлыг намжаах талаар чухал алхам хийлээ
- Хонг Конгын Hang Seng индекс 10-р сарын доод түвшнээс 25 гаруй хувиар өссөн байна
Хонг Конгын хөрөнгийн бирж гурав дахь өдрөө дараалан өсөж жишиг индекс 7-н долоо хоногийн дээд түвшинтэй ойролцоо арилжаалагдаж байна. Мөн техник анализаар Hang Seng индекс бух зах зээлийн бүсэд орж ирсэн бол АНУ болон БНХАУ-ын харилцаа сайжирч байна.
Өнгөрсөн лхагва гарагт Hang Seng индекс 4.1%-аар өсөж 18,343.12 нэгжид хүрсэн нь 9-р сарын 21-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Hang Seng Tech индекс 7.3%-аар өссөн бол Шанхайн нэгдсэн индекс 1.6%-аар өссөн байна.
Tencent /0700.HK/ болон Alibaba Group Holdings /9988.HK/ хоёул 11 гаруй хувиар өссөн бөгөөд энэ долоо хоногийн төгсгөлд тус компаниудын тайлан гарахаар хүлээгдэж байна. Бусад өсөлттэй хувьцааны тоонд Макаогийн казиногийн оператор Sands China /1928.HK/ 6.1%-аар өсөж багтжээ.
Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Joe Biden, БНХАУ-ын ерөнхийлөгч Xi Jinping нар биечлэн уулзсан байна. Тус уулзалтаар хоёр улс уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд хүнсний аюулгүй байдал зэрэг салбаруудад хамтын ажиллагааг сэргээнэ гэж мэдэгджээ. Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Anthony Blinken БНХАУ-д айлчлахаар болсон нь хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
HSBC Jintrust Fund Management-ийн сангийн менежер Cheng Yu “БНХАУ болон АНУ-ын хоорондын хурцадмал байдал намжсан нь хөрөнгө оруулагчдын санааг амрааж хувьцааны үнэлгээг засахад тус болно. Мөн бодлогыг хөнгөвчлөх хэд хэдэн арга хэмжээ авч байгаа нь Хятадын компаниудын орлогод сайнаар нөлөөлнө гэжээ.”
Bloomberg-ийн мэдээлснээр Hang Seng индекс 10-р сарын доод түвшнээс 25 гаруй хувиар өсөж бух зах зээл буюу өсөлтийн зах зээлийн бүсэд орж иржээ. Энэхүү өсөлт нь тус индексэд 665 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээг нэмсэн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
АНУ, БНХАУ-ын харилцаа сэргэж байгаа нь нааштай мэдээ юм. Тус хоёр улсын хувьд гадаад худалдаа зэрэг томоохон салбаруудад нэг нэгнээсээ өндөр хамааралтай улс бөгөөд сүүлийн үед Тайванийн асуудлаас болоод нэлээд хурцадмал байдал үүсээд байсан билээ. Цаашид энэхүү харилцаа удаан хугацаанд үргэлжилбэл Хятадын хөрөнгийн зах зээл болон эдийн засагт нэн тустай байх юм.
HANG SENG ИНДЕКС ДҮН:

TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET

Эх сурвалж: https://www.tradingview.com/
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:
Азийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.