Азийн зах зээл: Лхагва гарагт БНХАУ –н төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төв Банкнаас засгийн газрын бондыг худалдан авах буюу уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгсэл ашиглаж эхлэх нь баталгаатай боллоо гэж мэдээллэсэн байна.
ГОЛ ӨНЦӨГ:
- Өнгөрсөн онд БНХАУ –н ерөнхийлөгч Xi Jinping –ний зүгээс засгийн газрын бондуудыг хоёрдогч зах зээл дээрээс худалдан авахыг Хятадын Ардын Банканд уриалсан.
- Өнгөрсөн сард Сангийн Яам болон Хятадын Ардын Банкны ажилчдаас засгийн газрын бондын арилжаа эхэлнэ хэмээн яриа өгсөн.
- Тэгвэл Лхагва гарагт БНХАУ –н төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төв Банкнаас засгийн газрын бондыг худалдан авах буюу уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгсэл ашиглаж эхлэх нь баталгаатай боллоо гэж мэдээллэсэн байна.
- Ийнхүү сүүлийн 20 жил огт ашиглаагүй байсан засгийн газрын бондыг 2 –гч зах зээлээс нь худалдан авч, эдийн засагт мөнгө нийлүүлэх арга хэрэгслээ Хятадын Ардын Банк ашиглах нь бараг л баталгаатай боллоо.
- “Alibaba” зүгээс өөрсдийн хөгжүүлсэн “Tongyi Qianwen” том хэлний загварыг /LLM/ 90,000 гаруй байгууллагын хэрэглэгчид ашиглаж байна гэв.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.55% өсөлттэй байна.
Баасан гарагийн 11:30 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.59% өсөж 18,800 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.40% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.32% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.51% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.49% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.49% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: CCB /0939.HK/ 6.25% өсөж 5.61 HKD, PING AN /2318.HK/ 4.4% өсөж 40.75 HKD, SENSETIME /0020.HK/ 3.4% унаж 1.4 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.66% өсөлттэй байна. Үүнд БНХАУ –н Hangzhou, Xian гэсэн 2 томоохон хотуудаас орон сууц худалдан авахад тавьсан бүх хязгаарлалтыг цуцалсан ба өнгөрсөн Пүрэв гарагт БНХАУ –н экспорт болох импортын хэмжээ хүлээлтээс их хэмжээгээр өссөн зэрэг нь зах зээлийг өсгөхөд нөлөөллөө.
БНХАУ & ТӨВ БАНК & САНГИЙН ЯАМ
Өнгөрсөн Лхагва гарагт БНХАУ –н төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын Ардын Банк ба Сангын Яам нар хамтын ажиллагаагаа төгөлдөржүүлж, засгийн газрын бондын арилжааг эхлүүлэх талаар хамтран ажиллаж байна хэмээн мэдээллэв. Тодруулбал төрийн өмчит хэвлэл мэдээллийн “People’s Daily” сонины банк, санхүүгийн талаар мэдээлэл хүргэдэг “Securities Times” сонины эхний нүүрэнд “Хятадын Ардын Банк засгийн газрын бондын арилжааг эхлүүлэх нь баталгаатай боллоо. Тэгвэл мөнгөний бодлогын үйл ажиллагаа болон шинээр гаргах засгийн газрын бондын хэмжээ, давтамж зэргийг харилцан тохируулах нь амаргүй ажил юм” хэмээн бичжээ. Уг нийтлэл нь Хятадын Ардын Банк болон Сангын яам хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөр зориулагдсан цуврал нийтлэлийн хамгийн эхнийх болжээ.
БНХАУ –н Сангын Яамны зүгээс Төв Банктай хамтран ажиллаж шинээр засгийн газрын бондуудыг гаргах ба үүний зэрэгцээ 1 их наяд юанийн маш урт хугацаатай тусгай бондуудыг гаргаж эдийн засгийг дэмжих гэж байгаа билээ. Одоогийн байдлаар 722 тэрбум юанийн дүн бүхий тусгай бондуудын Сангийн Яам гаргаж, сангийн тэлэх бодлогоо хэрэгжүүлээд байгаа ажээ.
“ALIBABA”
“Alibaba” зүгээс өөрсдийн хөгжүүлсэн “Tongyi Qianwen” том хэлний загварыг /LLM/ 90,000 гаруй байгууллагын хэрэглэгчид ашиглаж байна гэв. Тус компанийн том хэлний загвар “Tongyi Qianwen” эсвэл өөр нэршлээр “Qwen” нь өргөн хэрэглээний цахилгаан бараа, цахилгаан автомашин, гар утас, онлайн тоглоом зэрэг төрөл бүрийн салбарт ашиглагддаг ажээ.
Пүрэв гарагт Бээжинд болсон арга хэмжээний үеэр “Alibaba Cloud” –н технологи хариуцсан захирал Zhou Jingren –ний зүгээс “Qwen хэл нь манай байгууллагын үйлчлүүлэгчдэд үнэрээр хүлээн зөвшөөрөгдөж, олон салбаруудад бүтээлч байдлаар ашиглагдаж байна” гэж хэлжээ. Жишээлбэл “Alibaba” –н “Teams” болон “Skype” –тай төстэй үйлчилгээ үзүүлдэг оффисын “Dingtalk” платформ дээр “”Qwen” хэл дээр бичигдсэн хиймэл оюун ухааны туслагчийг /”AI assistant”/ 2.2 сая байгууллага ашиглаж байгаа аж. Мөн “Xiaomi” компани нь “Qwen” –ний асуулт, хариултын функцийг ухаалаг туслах “Xiao Ai” –даа нэгтгэсэн ба уг туслах нь “Xiaomi” –н гар утаснаас эхлээд цахилгаан машинд хүртэл ашиглагддаг байна.
“Baidu” –с өөрсдийн хиймэл оюун ухааны “Ernie Bot” –г жилийн өмнө танилцуулсан билээ. Яг үүний дараа “Alibaba” –с “Qwen” хэлийг танилцуулсан байдаг. “Baidu” –н үзэж буйгаар “Ernie Bot” –н байгууллагын хэрэглэгчдийн тоо 85,000 хүрээд буй ажээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Азийн зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.