Өнөөдөр Биржид: "Таван толгой" ХК ₮1.4 тэрбумын багцын арилжаа хийж, Богд банк хувьцаагаа 20 хуваахаар боллоо
2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 95 сая төгрөгийн үнийн дүн бүхий 285 мян.ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.
Арилжааны үр дүнд ханш нь өссөн хувьцаа нь Хүрд ХК, Талх Чихэр ХК, УБ-БҮК ХК, Алтайн Зам ХК, болон Женко Тур Бюро ХК гэсэн компаниуд байсан ба өсөлт нь 5.8-аас 15%-ийн хооронд хэлбэлзсэн үзүүлэлттэй байна.
Харин Хөх Ган ХК, Тандэм Инвест ББСБ ХК, Их Барилга ХК, Үндэсний Хувьчлалын Сан ХК болон Богд Банк ХК нь хамгийн их ханшийн бууралт үзүүлсэн ба бууралт нь 1.8%-аас 7.8%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
ӨНӨӨДӨР БИРЖИД ОНЦЛОХ ХУВЬЦАА: ТАВАН ТОЛГОЙ ХК БА БОГД БАНК ХК
- Таван Толгой ХК өнөөдөр ₮1.4 тэрбумын багцын арилжаа хийсэн байна. Багцын арилжаа нь өнөөдрийн ханш болох 8,400 төгрөгөөс бага дүнгээр явагджээ.
- Богд банк ХК нэгж хувьцаагаа 20 хуваах шийдвэр гаргажээ. Ингэснээр зах зээл дээр эргэлдүүлж буй хувьцааны тоо 62.5 саяас 1,250 сая болж байна. Хувьцааны нэрлэсэн үнэ ₮80.
ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ХӨДӨЛГӨӨН
Таван Толгой ХК-ийн хувьцааны ханш 0.6%-аар өсөж 8,400 төгрөгт хүрсэн байна. Ханшийн сүүлийн 5 жилийн дундаж өсөлт 1% байгаа бол сүүлийн 1 жилийн хугацаанд ханш 11%-аар өссөн байна. Түүнчлэн хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа(2022.11.15-ны байдлаар) P/E=6.6x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дундаж үнэлгээнээс харьцангуй хямдхан байна.
Богд Банк ХК-ийн хувьцааны ханш эсрэгээрээ 1.85%-аар буурч 2,012 төгрөгт хүрсэн байна. Ханш IPO хийснээс хойш 20%-аар буураад байна. Харин үнэ ашгийн харьцаа (2022.11.15-ны байдлаар) P/E=8.4x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дундаж үнэлгээнээс харьцангуй хямдхан байна. Түүнчлэн үнэ дансны үнийн харьцаа P/B=1.1 байгаа нь илүү бодит үнэ цэнэ рүүгээ дөхсөн харагдаж байна.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
2022 оны хагас жил болон 3-р улирлын байдлаар 2 компани ашигт ажиллагаа өндөртэй ажиллажээ.
ТАВАН ТОЛГОЙ ХК: Борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 3.8 дахин өсөж 262 тэрбум төгрөгт хүрээд байна. Эхний хагас жилд 2022 оны төлөвлөгөөний 61%-ийг биелүүлээд байгаа юм. Цэвэр ашгийн хэмжээ нь 2021H1-тэй харьцуулахад 28.9 дахин өсөж 55 тэрбумд хүрчээ. Энэ нь эхний хагас жилд 2022 оны төлөвлөгөөний 58%-ийг биелүүлсэн үзүүлэлт байлаа. Түүнчлэн компанийн өөрийн хөрөнгийн өгөөж(тайлант хугацаагаар тооцсон) 2022 оны хагас жилийн гүйцэтгэлээр 57%-д хүрсэн нь компанийн ашигт ажиллагаа сайжирч байгаагийн илрэл бөгөөд энэхүү үзүүлэлт нь өмнөх оноос 53 нэгж хувиар өссөн нь өндөр үр ашигтай ажилласныг харуулж байна.
БОГД БАНК ХК: 2022 оны 3-р улирлын байдлаар тус банкны цэвэр зээлийн багц 50%-аар өссөн ба энэ нь системийн ТОП5 банктай харьцуулахад хамгийн өндөр өсөлт байлаа. Цэвэр зээл жилд дунджаар 2 дахин өсөж байгаа ба зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 3.6% байгаа нь зээлийн чанар сайн байгааг илтгэж байна. Харин ашгийн түвшин болон өөрийн хөрөнгө адил 56%-аар тус тус нэмэгдсэн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 16.7% болсон нь өмнөх онтой ойролцоо түвшинд байна. Хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 67% өсөлттэй байсан нь мөн л хамгийн өндөр өсөлт байлаа. Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 42% өссөнд энэ онд бодлогын хүү огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Өнөөдрийн онцлох компани “Таван Толгой” ХК болон “Богд банк” ХК байлаа. Тус компаниудын хувьцааны ханш нь өссөн болон буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа харилцан P/E=6.6x болон P/E=8.4x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дундаж үнэлгээнээс харьцангуй хямдхан байна. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд, орлого ашиг нэмэгдэж байхад үнэ хямдарч байгаагаас харахад хөрөнгө оруулагчдын хувьд илүү сонирхох нөхцөл бүрдэж байна.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа хуваалт
Багцын арилжаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх