АНУ-ын зах зээл: Lael Brainard зах зээл унах магадлалтай гэв

2022 он 11 сар 15 өдөр
367
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • ХНС-ын дэд тэргүүн Lael Brainard Төвбанкны бодлогын хүүгийн өсөлтийн хувь хэмжээ буурах хэрэгтэй гэжээ
  • Зургадугаар сараас хойш Төвбанкны баланс 235 тэрбум ам.доллароор буурч 8.73 их наяд ам.долларт хүрээд байна

АНУ-ын ХНС-ын дэд тэргүүн Lael Brainard Төвбанк бодлогын хүүгийн өсөлтийн хувь хэмжээг бууруулж магадгүй гэж өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн байна. Мөн тэрээр АНУ-ын хөрөнгийн зах зээл ХНС-ын идэвхтэй мөнгөний хатуу бодлогоос шалтгаалж 12-р сард унах магадлалтайг бататгажээ.

Өнгөрсөн даваа гарагт S&P 500 индекс 0.89%-аар унаж 3,957.25 нэгжид хүрсэн байна. DJIA 0.63%-аар унасан бол технологийн Nasdaq индекс 1.12%-аар унасан байна. 

Lael Brainard Bloomberg-т ярилцлага өгөх үеэрээ “Миний бодлоор бодлогын хүүгийн өсөлтийн хувь хэмжээг бууруулах нь зүйтэй. Гэхдээ энэ нь ХНС бодлогын хүүгээ өсгөхөө зогсооно гэсэн үг огтоос биш юм. Цаашид бид инфляцыг зорилтот 2%-д хүргэхийн тулд бодлогын хүүгээ өсгөх, хязгаарлалтын бодлогыг үргэлжлүүлэн хадгалах талаар хийх ажлууд их байна гэжээ.”

Brainard-ийн энэхүү мэдэгдэл нь ХНС бодлогын хүүгээ 3.75%-4%-д хүртэл нэмэгдүүлж сүүлийн 14-н жилийн хамгийн дээд түвшинд хүргэснээс долоо хоногийн дараа гарч байгаа гэдгээрээ онцлог юм. Хөдөлмөрийн Статистикийн товчооны мэдээлснээр ХНС 1980-аад оны эхэн үеэс хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн инфляцтай тэмцэж байгаа бөгөөд 10-р сарын инфляцын түвшин 7.7%-тай байна.

Инфляц буурч байгаа талаар Brainard “Бид бодлогын хүүг маш хурдан өсгөсөн дээр нь Төвбанкны балансыг буулгаж байна. Эндээс харахад инфляцын хүлээлт хангалттай буурч байна гэв.” Хүүгийн өсөлттэй зэрэгцэн ХНС өөрийн баланс дахь бондын хэмжээг сар бүр 95 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээгээр бууруулж байна. Зургадугаар сард эхэлсэн энэхүү үйл ажиллагаа өнөөг хүртэл нийт 235 тэрбум ам.доллароор Төвбанкны балансыг бууруулж балансыг 8.73 их наяд ам.долларт хүргэжээ.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

ХНС-ын идэвхтэй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр компаниудын ирээдүйн орлогын таамаглал буурах дүр зурагтай байна. Ирэх 4-р улиралд S&P 500-ийн компаниудын ашиг  0.1%-аар буурна гэж Wall Street-ийн шинжээчид таамаглаж байна [2023 оны ашгийн өсөлтийн таамаглал 7.8%-аас 4.9%-д хүртэл буурсан]. Гэтэл 10-р сарын доод түвшнээс S&P 500 индекс 11%-аар өсөж P/E харьцаа нь 17.2-т хүрснээс харахад цаашид уналт үргэлжлэх магадлал өндөр байна.

Эх сурвалж: https://www.cnbc.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:

АНУ-ын зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)