"Худалдаа Хөгжлийн Банк ХК"-ийн I улирлын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 49% өслөө
ГОЛ ӨНЦӨГ:
- "Худалдаа Хөгжлийн Банк ХК"-ийн 2024 оны I улирлын цэвэр ашиг ₮71 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 49% өслөө.
- Харин ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгө 17%-аар өссөн байна.
- Өөрийн хөрөнгийн өгөөж 12.8% хүрэв.
Чанаргүй зээлийн хэмжээ 9% болж буурчээ.
Цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 33% өсөлт үзүүлж ₮5.1 тэрбумд хүрчээ. Чанаргүй зээлийн хувь 9% буюу өмнөх оны мөн үеэс 5.3 нэгжээр буурсан байна. Гэсэн хэдий ч 2024 оны 1 улирлын байдлаар бусад ТОП 4 банкны дундаж (4.8%)-аас 4.2%-аар өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл системийн нөлөө бүхий банкнуудаас чанаргүй зээлийн хувь нь хамгийн өндөр түвшинд байна. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ.
Ашигт ажиллагаа өмнөх оноос 49% өсжээ.
2024 оны эхний улиралд тус банкны цэвэр ашиг нь ₮71 тэрбум хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 49% өссөн үзүүлэлт юм.
Өөрийн хөрөнгийн өгөөж 12.8% хүрсэн өмнөх оны мөн үеэс 4.5 нэгжээр буурсан үзүүлэлт болж байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.13 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.
Харин цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 33% өсөлт үзүүлж ₮5.1 тэрбумд хүрчээ. Чанаргүй зээлийн хувь 9% буюу өмнөх оны мөн үеэс 4.15 нэгжээр буурсан байна. Өөрөөр хэлбэл системийн нөлөө бүхий банкнуудаас чанаргүй зээлийн хувь нь хамгийн өндөр түвшинд байна. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ.
2024 оны эхний улирлын байдлаар нийт хөрөнгө нь ₮10,031.8 тэрбум хүрч, өмнө оны мөн үеэс 7% өсөлт үзүүлсэн байна. Мөн хүүгийн орлого ₮163.7 тэрбум хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 7% өссөн үзүүлэлт болж байна.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 16.2% гарлаа.
Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Худалдаа хөгжлийн банкны хувьд уг үзүүлэлт 16.2% байгаа нь шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 49.4% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна..
Хувьцааны ханш IPO хийсэн ханшнаасаа 21% буурсан байна.
Худалдаа Хөгжлийн банкны хувьд ₮33,000-р анх IPO хийж, хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2023/05/31 өдөр эхэлсэн билээ. 2024 оны 4 сарын 8-наас 4 сарын 30-ны өдөр хүртэл ханш ₮26,000 байна. Тус ханш нь IPO хийсэн (₮33,000) ханшаас 21%-ийн бууралттэй үзүүлэлт юм. Мөн хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ дансны үнийн харьцаа P/B=0.9х байгаа нь IPO хийх үеэс 0.45 нэгжээр буурсан буюу үнэлгээ нь хямдарсан байгааг илэрхийлж байна. Үнэ ашгийн харьцааны хувьд (P/E=8.2х) байгаа нь ТОП 20 индексийн дундаж (P/E=6.25х) харьцаанаас 2.0 нэгжээр өндөр байна.
Дүгнэлт
Худалдаа Хөгжлийн Банкны хувьд Цэвэр ашгийн хэмжээ өссөн хэдий ч өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оны мөн үеэс бууралттай байлаа. Цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 33% өссөн бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ мөн адил буурч 9%-д хүрсэн. Гэсэн хэдий ч бусад ТОП банкуудтай харьцуулахад чанаргүй зээлийн хэмжээ өндөр байсаар байгаа нь эрсдэл өндөр байгааг харуулж байна. Хувьцааны ханшийн үнэлгээний хувьд P/E=8.2х, P/B=0.9х байна. Одоогийн байдлаар P/B харьцаа 1х-ээс бага байгаа буюу багаар үнэлэгдсэн байгааг илэрхийлж байна.
ТАЙЛБАР:
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
Хэрвээ та Банкнуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол энд дарна уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцаа
Худалдаа хөгжлийн банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх