Төвлөрлийн судалгаа: Бодь Даатгал ХК-ийн том хувьцаа эзэмшигчийн эзэмшил 6.68%-аар буурсан байна

2022 он 11 сар 9 өдөр
733
0

ГОЛ ӨНЦӨГ

  • TOP20 хувьцаат компаниудаас зөвхөн Бодь Даатгал ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоо өнгөрсөн сард 4 байсан бол энэ сард 3 болж буурсан
  • АПУ ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч 10 сарын 24-ны өдөр 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3.9 сая ширхэг хувьцааг багцын арилжаагаар худалдан авсан бөгөөд тус өдрөөс хойш АПУ ХК-ийн хувьцааны ханш 3.7%-ийн өсөлттэй байна.

TOP20 БАГЦЫН ХУВЬЦААНЫ ТӨВЛӨРӨЛ

   Хэдийгээр сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа боловч тус зах зээлийн хувьцааны төвлөрөл огт буурахгүй байна.

Хувьцааны төвлөрлийг компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн нийт эзэмшиж буй хувиар хэмждэг бөгөөд компанийн хувьцааны төвлөрөл бага буюу олон жижиг хувьцаа эзэмшигчтэй байснаар компанийн засаглал сайжирч, хувьцааны арилжааны идэвх, хөрвөх чадвар нэмэгддэг.

 

TOP20 багцыг бүрдүүлж буй хувьцаат компаниудын нийт хувьцаа эзэмшигчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.25%-аар өсөж давхардсан тоогоор 200,032 хүрсэн байна. Үүнд TOP20 багцын шинэчлэл болон хөрөнгө зах зээлийн оролцогчдын өсөлт нөлөөлсөн байна. 2022 оны 10-р сарын байдлаар TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын хувьд жижиг хувьцаа эзэмшигч давхардсан тоогоор 199,974 буюу нийт хувьцаа эзэмшигчдийн 99.97%-ийг эзэлж байна. Гэвч тухайн хувьцаа эзэмшигчид нь нийт хувьцааны 24.02%-ийг эзэмшиж байна.

TOP20 багцын хувьцаанаас Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК, Сүү ХК, АПУ ХК,Монгол шуудан ХК болон Таван толгой ХК нь 87.04%-94.66%-ийн төвлөрөлтэй буюу хамгийн өндөр төвлөрөлтэй байна. Үүнээс Таван Толгой ХК нь орон нутгийн өмчит, Монгол Шуудан ХК нь төрийн өмчит хувьцаат компани тул төвлөрөл өндөртэй хувьцааны ангилалд орж байгаа бол бусад компаниудын хувьд 2-оос 6 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч тус бүр дээр дурдсан хувийг эзэмшиж байна.  Мандал Даатгал ХК, Говь ХК, Бодь Даатгал ХК,Инвескор ББСБ ХК болон Түмэн шувуут ХК нь 78.31%-84.33%-ийн төвлөрөлтэй буюу хамгийн бага төвлөрөлтэй байна

   TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын төвлөрөл 2022 оны 10-р сарын байдлаар дунджаар 75.98% бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулахад 0.26%-аар буурсан байна. TOP20 багцыг бүрдүүлж буй 20 компаниас нийт 8 компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааны тоонд өөрчлөлт орсон байна. Харин нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны тоо өсөж буй нь голлох эздүүд хувьцаа зах зээлээс нэмж цуглуулж байгааг илэрхийлэх ба энэ нь тухайн компанийн үнэлгээний өсөх дохио болдог. Нөгөөтэйгөөр хувьцааны нийлүүлэлт буурч эрэлт өсдөг тул хувьцааны ханшид эергээр нөлөөлдөг байна. Тайлант хугацаанд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч зах зээлээс хувьцаа худалдан авсан хамгийн өндөр дүн нь 186.7 сая төгрөгөөр АПУ ХК-ийн хувьцаа худалдан авсан нь бөгөөд энэ нь нийт хувьцааны 0.01%-тай тэнцэх хувьцааг худалдан авсан байна.

2022 оны 10-сард 2 удаагийн нийт 5,821.43  сая төгрөгийн багцын арилжаа хийгдсэн бөгөөд үүнд  АПУ ХК-ийн нэгжийн 1266 төгрөгөөр 3.9 сая ширхэг хувьцааг 5 тэрбум төгрөгөөр авсан нь дийлэнх дүнг эзлэж байна. Тус арилжааны дүн нь тухайн өдрийн хаалтын ханшийн дүнгээс 4.8%-аар бага байна. Харин Монгол Шуудан ХК-ийн багцын арилжааны хувьд 1.5 сая ширхэг хувьцаа нэгж нь 553 төгрөгөөр арилжаалагдсан нь зах зээлийн дүнгээс 15.4%-аар бага байна. Багцын арилжаа явагдсаны дараа АПУ ХК-ийн хувьцааны ханш 3.7%-аар өссөн бол Монгол Шуудан ХК-ийн 35.2%-аар өссөн байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын хувьд жижиг хувьцаа эзэмшигч давхардсан тоогоор 199,974 буюу нийт хувьцаа эзэмшигчдийн 99.97%-ийг эзэлж байгаа бөгөөд нийт хувьцааны 24.02%-ийг эзэмшиж байна. Харин нийт нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид давхардсан тоогоор 58 буюу нийт хувьцаа эзэмшигчдийн 0.03%ийг эзэлж байгаа боловч нийт хувьцааны 75.98%-ийг эзэмшиж байна байгаа бөгөөд өмнөх сартай харьцуулахад онцлох өөрчлөлт байхгүй байна.

Харин TOP20 хувьцаат компаниудаас зөвхөн Бодь Даатгал ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоо өнгөрсөн сард 4 байсан бол энэ сард 3 болж бууран өөрчлөлт орсон бөгөөд жижиг хувьцаа эзэмшигч нарт 1.6 тэрбумтай тэнцэх дүнг арилжаалсан байна. Ингэснээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны хэмжээ нийт хувьцааны 5.93%-тай дүйцэх хэмжээгээр буурсан байна. Мөн энэ сард онцлох бас нэгэн хөдөлгөөн нь АПУ ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч 10 сарын 24-ны өдөр 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3.9 сая ширхэг хувьцааг багцын арилжаагаар худалдан авсан бөгөөд тус өдрөөс хойш АПУ ХК-ийн хувьцааны ханш 3.7%-ийн өсөлттэй байна.

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Төвлөрөл

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)