АНУ-ын зах зээл: Meta Platforms компанийн санхүүгийн тайлан сайн гарсан хэдий ч хувьцааны ханш 15%-аар унав. Яагаад?
ГОЛ ӨНЦӨГ
- Meta Platforms компанийн орлого жилийн өмнөх мөн үеэс 27%-аар өссөн байна
- Meta Platforms компанийн орлого ашгийн хэмжээ өссөн хэдий ч хувьцааны ханш 15%-аар уналт үзүүлэх хандлагатай байна
Лхагва гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.1%-аар буюу 42 нэгжээр унав. Технологийн салбарын NASDAQ индекс 0.1%-аар унасан бол S&P500 индекс 0.02%-аар өсжээ.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ӨНГӨРСӨН ӨДРИЙН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
Durable Goods Orders – Удаан эдэлгээтэй барааны үндсэн захиалгын тоо хэмжээний өөрчлөлтийг илэрхийлнэ.
Удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүний захиалгын тоо хэмжээний өөрчлөлтийн статистик гарав. Эдийн засагчид 2.5%-тай гарах хүлээлттэй байсан бол бодит байдалд 2.6%-тай гарч хүлээлтээс илүү өндөр хувь хэмжээгээр захиалгын тоо нэмэгдсэн байна.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
GDP Growth Rate – АНУ-ын ДНб буюу Дотоодын Нийт Бүтээгдэхүүний гуравдугаар улирлын өөрчлөлтийн үр дүнг харуулна. ДНБ нь тухайн улсын эдийн засгийн хэмжих гол үзүүлэлт юм.
АНУ-ын нэгдүгээр улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлтийн хувь хэмжээний урьдчилсан тооцоолол өнөөдөр 20 цаг 30 минутаас гарах юм. Эдийн засагчдын үзэж буйгаар 1-р улиралд ДНБ 2.5%-аар нэмэгдсэн байх хүлээлттэй байгаа юм. Харин 2023 оны 4-р улиралд буюу өмнөх улиралд 3.4%-аар өсөлт үзүүлсэн байгаа билээ.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
- Өнгөрсөн шөнө хөрөнгийн зах зээл нээгдэх үед Tesla[NASDAQ:TSLA] компанийн хувьцааны ханш 13.3%-аар өсөлттэй нээгдсэн ч бага зэрэг уналт үзүүлж ханш 162.13 ам.доллар дээр буюу 12.06%-ийн өсөлттэйгөөр хаагдсан байна. Өмнөх мэдээн дээр дурдсанчлан гүйцэтгэх захирал Elon Musk 2025 оны эхний хагаст шинэ загварын, илүү боломжийн үнэтэй цахилгаан автомашин танилцуулна хэмээн мэдэгдсэний улмаас хувьцааны ханш ийнхүү өссөн билээ.
- Meta Platforms[NASDAQ:META] компани нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан билээ. Хэдийгээр хүлээлтээс сайн үр дүнг үзүүлсэн болов ч хувьцааны ханш after market дээр 15% унасан дүр зурагтай байна. Тодруулбал нэгж хувьцаанд ноогдох өгөөж 4.71 ам.доллар байсан нь хүлээлт болох 4.32 ам.доллароос өндөр байв. Харин нийт орлогын хэмжээ 36.46 тэрбум ам.доллар гарч мөн л хүлээлт болох 36.16 тэрбум ам.доллароос өндөр гарчээ. Жилийн өмнөх мөн үетэй харьцуулбал орлогын хэмжээ 27% өссөн байна, харин цэвэр ашиг жилийн өмнөх мөн үетэй харьцуулбал 53.8%-аар мөн өсжээ. Үүний шалтгаан нь орлогын өсөлт нэмэгдэж байхад маркетинг борлуулалтын зардал буурч байсантай холбоотой билээ. Гэвч хоёрдугаар улирлын орлого болон ашгийн таамаглал нь шинжээчдийн хүлээлтээс бага байгаа нь хөрөнгө оруулагчдыг хувьцаагаа зарахад хүргэж after market дээр 15% уналт үзүүлсэн байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Лхагва гарагт хөрөнгийн зах зээлийн төлөв байдал тогтвортой байлаа. Даваа болон Мягмар гарагуудад хөрөнгийн зах зээл хүчтэй өсөлт үзүүлж байсан бол тус өсөлт хансан дүр зургийг Лхагва гарагт харууллаа. Маргааш хөрөнгийн зах зээл нээгдэх үед Meta platforms-ийн хувьцаа нэгж нь 418.85 ам.доллар гэсэн ханш дээр нээгдэхээр байгаа бөгөөд тус уналт нь хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдэд сөрөг нөлөө үзүүлэх юм. Маргааш мөн томоохон технологийн компаниуд болох Microsoft [NASDAQ:MSFT], Alphabet [NASDAQ:GOOGL] нар санхүүгийн тайлангаа танилцуулах болно.
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


