Азийн зах зээл: “Goldman Sachs” болон “UBS”-ээс БНХАУ–н хөрөнгийн зах зээлийг эерэгээр дүгнэлээ

2024 он 4 сар 24 өдөр
112
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “Goldman Sachs” –с эх газрын Хятадын “A” ангиллалын хувьцааны ханш 40% өсөх боломжтой гэж таамаглав.
  • “UBS” группээс харилцагчиддаа Хонг Конгын хөрөнгийн бирж дээрх хувьцааг санал болгож эхэлжээ.
  •  “Hang Seng” индекс 0.88% өсөлттэй байна.

Лхагва гарагийн 10:21 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.88% өсөж 17,002 нэгжид хүрсэн, “Hang Seng Tech” индекс 2.22% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.01% -н уналттай байна. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 2.11% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.19% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 1.79% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SENSETIME /0020.HK/ 32.787% өсөж 0.81 HKD, KUAISHOU /1024.HK/ 4.9% өсөж 51.55 HKD, POP MART /9992.HK/ 1.8% унаж 33.9 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн гол индекс “Hang Seng” өнөөдөр 0.88% -н өсөлттэй байна.

БНХАУ –н ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

БНХАУ –н Төрийн Зөвлөлөөс энэ сарын эхээр олон жил унаж, гадны хөрөнгө оруулагчид дүрвээд байсан 9 их наяд ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгийн зах зээлийг дэмжих 9 зүйл заалт бүхий удирдамжийг гаргасан. Шинэ удирдамж нь хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын чанар, тэдгээрийг хяналт зохицуулалт, мөн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалахыг онцолсон байна. Төрийн Зөвлөлөөс ийм төрлийн удирдамжийг өмнө нь 2004, 2014 онуудад гаргаж хөрөнгийн зах зээлийг дэмжиж байжээ.

Тэгвэл “Goldman Sachs” –н зүгээс БНХАУ –н эрх баригчдын зүгээс дотоодын хөрөнгийн зах зээлд шинэчлэлт хийж, дэмжихийг эрмэлзэж байгаа нь хувьцааны ханшид түлхэц үзүүлэх магадлалтай байна хэмээн мэдээлэв. “Goldman Sachs” –н шинжээч Kinger Lau –н зүгээс “БНХАУ –н хөрөнгийн зах зээлийн компаниуд ногдол ашгийн төлөлт, хувьцаа халааслалт, компанийн засаглал, институцын хөрөнгө оруулагчдын хувь эзэмшил гэх мэт хүчин зүйлсээ сайжруулж дэлхийн тэргүүлэгчдийн түвшинд очиж чадвал A ангиллалын хувьцааны ханш 40% хүртэл өсөх боломжтой” гэжээ. Жишээлбэл эх газрын Хятадын компаниуд ойролцоогоор нийт ашгийн 33% -г ногдол ашиг хэлбэрээр тараадаг бол, Европын компаниуд нийт ашгийн 60% -г, Японы компаниуд нийт ашгийн 50% -г ногдол ашиг хэлбэрээр тараадаг байна.

Мөн “UBS” группийн зүгээс харилцагчдадаа Хонг Конгын хөрөнгийн бирж дээрх “ETF”, хувьцаануудыг санал болгож, уг хувьцаануудын төлөвийг “overweight” буюу бусад орнуудын хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад өндөр хувь хэмжээгээр өснө гэж үзээд байгаа ажээ. Тодруулбал “UBS” зүгээс “MSCI China Index” буюу нийт  704 ширхэг Хятад компаниудын хувьцааны ханшийг дагаж хөдөлдөг индексийг хөрөнгө оруулагчдад санал болгоод байгаа ажээ. Уг индекс нь энэ жил 1.6% өссөн ба хамгийн том жинг эзэлдэг компаниуд нь “Tencent Holdings”, “Alibaba Group Holdings”, “PDD Holdings” нар юм. “UBS” группийн стратегич Sunil Tirumalai –н зүгээс “MSCI China Index дэхь хамгийн том хувьцаанууд нь суурь үзүүлэлт болон ашиг орлогын хувьд ерөнхийдөө сайн байсан. Орлого сайжирч байгаа нь ирээдүйд хэрэглээ нэмэгдэхийн илрэл учраас бидний зүгээс өснө гэж харж байна” хэмээн хэлжээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Өнөөдөр “Hang Seng” индекс 3 дахь өдрөө дараалан өсөлттэй арилжаалагдаж байна. Ханш 2023 оны 12 –р сар, 2024 оны 3 –р сар, 2024 оны 4 –р сарын эхээр нийтдээ 3 удаа шалгасан оройн бүсэд тулж ирээд байна. Уг бүсээс дахин эсэргүүцэл авчы унах, эсвэл сэтлээд өсөх эсэхийг анхааралтай ажиглах шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)