Азийн зах зээл: Хятадад цар тахлын тохиолдол нэмэгдэж байна
ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ-д 4-р сарын 30-наас хойших хамгийн өндөр цар тахлын тохиолдол бүртгэгджээ
- Өнгөрсөн долоо хоногт Хонг Конгын зах зээлийн үнэлгээ 44.6 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна
Мягмар гарагийн өглөөний 10.50 цагийн байдлаар Hang Seng индекс 0.8%-аар унаж 16,565.32 нэгжид хүрсэн байна. Hang Seng Tech индекс 1.18%-аар унасан бол Шанхайн нэгдсэн индекс 0.6%-аар унасан байна.
Alibaba Group Holdings /9988.HK/ 2.4%-аар унаж 68.05 HKD, Baidu /9888.HK/ 3.1%-аар унаж 83.15 HKD, Budweiser /1876.HK/ 2.1%-аар унаж 19.12 HKD-д хүрсэн байна. Харин Country Garden /2007.HK/ 2.8%-аар өсөж 1.46 HKD-д хүрсэн бол Макаогийн казиногийн оператор Sands China /1928.HK/ 2.5%-аар өсөж 17.5 HKD-д хүрч өсөлт үзүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 44.6 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Хөрөнгийн захын сүүлийн үеийн өсөлт нь Хятадын “тэг ковид” бодлого сулрах мөн эдийн засагт эргэлдэх мөнгөн урсгал нэмэгдэх хүлээлтээс үүдэлтэй аж.
Харин Хонг Конгын зах зээлийн өнөөдрийн уналт нь Хятадад “Covid-19”-ын 7,323 шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой юм. Тус халдварын тохиолдол нь 4-р сарын 30-наас хойших хамгийн олон тохиолдол болж бүртгэгдсэн байна. Мөн Хятадын эрүүл мэндийн ажилтнууд одоо байгаа цар тахлын хязгаарлалтыг дагаж байгаагаа илэрхийлсэн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Сүүлийн үеийн Хонг Конгын зах зээлийн өсөлт нь Хятадад “тэг ковид” бодлого буурах цуурхалтай холбоотой юм. Энэхүү хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйг [Bullish] Засгийн Газраас гаргасан цар тахлын өсөн нэмэгдэж буй тоон мэдээ шалгах хүлээлттэй байна.
HANG SENG ИНДЕКС ДҮН:
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/08-11-2022/2.png)
TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/08-11-2022/1.png)
Эх сурвалж: https://www.tradingview.com/
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
![](https://trader.tavanbogdcapital.com/uploads/news/04-10-2022/Ariljaa%20sudalgaa_update.png)
Түлхүүр үг:
Азийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.