АНУ-ын зах зээл: Elon Musk-ийн мэдэгдлийн дараа Tesla-н ханш 13.3%-аар өсөв

2024 он 4 сар 24 өдөр
205
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Tesla компанийн орлого 9%-аар буурч, 21.3 тэрбум ам.долларын орлого олжээ
  • Elon Musk-ийн мэдэгдлийн дараа Tesla компанийн хувьцааны ханш 13.3%-аар after market дээр өсөлт үзүүлэв.

Мягмар гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.7%-аар буюу 263 нэгжээр өсөв. Технологийн салбарын NASDAQ индекс 1.6%-аар, S&P500 индекс 1.2%-аар тус тус өсжээ.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

Эх сурвалж: www.dailyfx.com

Durable Goods Orders – Удаан эдэлгээтэй барааны үндсэн захиалгын тоо хэмжээний өөрчлөлтийг илэрхийлнэ.

Энэ долоо хоногт АНУ-ын гуравдугаар сарын сүүлийн эдийн засгийн статистик мэдээнүүд гарах хуваарьтай байгаа. Өнөөдөр АНУ-ын удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүний захиалгын тоо хэмжээний өөрчлөлтийн хувь хэмжээ гарна. Эдийн засагчид гуравдугаар сард захиалгын тоо өнгөрсөн сараас 2.5%-аар нэмэгдсэн гэсэн хүлээлттэй байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

  1. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч, хөрөнгийн зах зээлийн “Magnificent 7” компаниудын нэг Tesla Inc[NASDAQ:TSLA] санхүүгийн тайлангаа хөрөнгийн зах зээл хаагдсаны дараа танилцуулав. 2024 оны нэгдүгээр улиралд 21.3 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ноогдох өгөөж нь 0.45 ам.доллар гарсан нь хүлээлтэд хүрсэнгүй ээ. Орлогын хэмжээ өмнөх улиралтай харьцуулахад 9%-аар буурсан нь 2012 оноос хойших хамгийн өндөр хувь хэмжээгээр буурсан тохиолдолд болсон байна. Гэвч хувьцааны ханш After Market дээр 13.3%-аар өсөлт үзүүлсэн дүр зурагтай байна. Учир нь Гүйцэтгэх захирал Elon Musk “Tesla компани 2024 оны сүүлээр биш юм аа гэхэд 2025 оны эхээр шинэ загварын цахилгаан автомашины танилцуулна хэмээн мэдэгдэв. Мөн өөрсдийн бүрэн өөрийгөө жолоодох системээ лиценжүүлж нэг томоохон автомашин үйлдвэрлэгчид нийлүүлэхээр ярилцаж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
  2. Бусад “Magnificent 7”-д багтах технологийн компаниуд санхүүгийн тайлангаа энэ долоо хоногт танилцуулах билээ. Өнөөдөр Meta Platforms[NASDAQ:META], маргааш Microsoft [NASDAQ:MSFT] болон Alphabet[NASDAQ:GOOGL] санхүүгийн тайлангаа гаргах хуваарьтай байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

Дэлхий даяар цахилгаан автомашины борлуулалтын өсөлт удааширч байгаа бөгөөд эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автомашин үйлдвэрлэгчид үнийн дайн хийж, автомашинуудынхаа үнийг бууруулж байсан юм. Tesla компанийн нийт ашиг 18%-аар буурсан нь автомашинуудынхаа үнийг бууруулсантай шууд холбоотой юм. Гэвч нөгөө талаас Red Sea дах нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь борлуулалтад шууд нөлөө үзүүлсэн бөгөөд хоёр дугаар улиралд илүү сайн үр дүнг харуулах боломжтой байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ

www.cnbc.com

www.dailyfx.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)