MMC: 2024 оны I улиралд 2.167 сая.тн угаасан коксжих нүүрс боловсруулсан нь өмнөх жилийн мөн үеэс 47% өсөв

2024 он 4 сар 23 өдөр
82
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “Mongolian Mining Corporation” –н 2024 оны I улирлын тайлангаа танилцуулав.
  • Эхний улиралд 3,563.7 мянган тонн нүүрс олборлосон нь YoY +8% өсөлт болов.
  • Нийт 3,694.6 мянган тонн коксжих нүүрс үйлдвэрлэж, 2,167.7 мянган тонн угаасан коксжих нүүрс боловсруулсан байна.
  • Угаасан коксжих нүүрсний үйлдвэрлэл нь өмнөх жилээс (YoY) +47% өссөн, өмнөх улирлаас (QoQ) +26% өсөв.
  • “Mongolian Mining Corporation” –ний охин компаниуд болох “Энержи Ресурс ХХК”, “Хангад Эксплорейшн ХХК” нь I улиралд 1,650.3 мянган тонн угаасан коксжих нүүрс борлуулав.
  • Борлуулсан угаасан коксжих нүүрсний биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3% өссөн, өмнөх улирлаас 5% буурав.

2024 ОНЫ I УЛИРЛЫН ТАЙЛАН

“Mongolian Mining Corporation” нь Монголын хамгийн том коксжих нүүрс үйлдвэрлэгч компани юм. Өөрийн охин компаниуд болох “Энержи Ресурс ХХК”, “Хангад Эксплорейшн ХХК” дамжуулан угаасан коксжих нүүрс борлуулдаг байна.

2024 оны I улиралд 3,563.7 мянган тонн нүүрс олборлосон нь өмнөх жилийн мөн үеэс 8% өссөн үзүүлэлт болов. Түүнчлэн нийт 3,694.6 мянган тонн коксжих нүүрс үйлдвэрлэж, 2,167.7 мянган тонн угаасан коксжих нүүрс боловсруулжээ. Угаасан коксжих нүүрсний үйлдвэрлэл өмнөх жилийн мөн үеэс 47% өссөн, 2023 оны IV улирлаас 26% өссөн байна. “Mongolian Mining Corporation” –ний охин компаниуд болох “Энержи Ресурс ХХК”, “Хангад Эксплорейшн ХХК” нь I улиралд 1,650.3 мянган тонн угаасан коксжих нүүрс борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3% өссөн, өмнөх улирлаас 5% буурчээ.

АЛТ, МЕТАЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2023/01/15 –нд “Mongolian Mining Corporation” болон “Erdene Resource Development” нар нь стратегийн түншлэлийн гэрээг байгуулсан байдаг. Түншлэлийн хүрээнд “Mongolian Mining Corporation” нь “Erdene Resource Development” –н 2012 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй хайгуулын төслүүдэд нийт 40 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг тодорхой үе шаттайгаар хийхээр тохирчээ. Тэгвэл уг стратегийн түншлэлийн хүрээнд 2024/01/25 –нд  “Mongolian Mining Corporation” зүгээс нийт 40 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж дуусган, “Erdene Resource Development” –н охин компани “Эрдэнэ Монгол ХХК” –н нийт хувьцааны 50% -г эзэмшиж эхэлсэн байна. “Эрдэнэ Монгол ХХК” –н 100% эзэмшдэг Баянхогор аймгийн Шинэжинст сумын нутагт байрлах, Баянхөндийн алтны орд газар нь 476 мянган унц алтны нөөцтэй хэмээн тооцогдсон байгаа ажээ. Тэгвэл  “Эрдэнэ Монгол ХХК” нь Баянхөндийн алтны ордод барих нийт барилгын ажлын 14.5% -г хуваарийн дагуу 2024 оны I улиралд дуусгаад байгаа ажээ.

Түлхүүр үг:

“Mongolian Mining Corporation”

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)