Азийн зах зээл: “БНХАУ –н шинээр гаргах бондууд болон төрийн дэмжлэг нь энэ жил тус улсын эдийн засгийг тогтворжуулах төлөвтэй” гэж ОУВС –с хэлэв.

2024 он 4 сар 23 өдөр
71
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “БНХАУ –н шинээр гаргах бондууд болон төрийн дэмжлэг нь энэ жил тус улсын эдийн засгийг тогтворжуулах төлөвтэй” гэж ОУВС –с хэлэв.
  • “Cheung Kei Group” –г хугацаа хэтэрсэн 200 сая ам.долларын зээлээ төлөхийг дотоодын арилжааны банкнуудын зүгээс шаардав.
  • “Hang Seng” индекс 1.73% өсөлттэй байна.

Мягмар гарагийн 12:45 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.73% өсөж 16,806 нэгжид хүрсэн, “Hang Seng Tech” индекс 2.85% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.56% -н уналттай байна. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.48% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.45% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.05% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: KUAISHOU /1024.HK/ 7.4% өсөж 48.55 HKD, TENCENT /0700.HK/ 3.0% өсөж 330.20 HKD, BYD /2015.HK/ 2.3% унаж 196.1 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн гол индекс “Hang Seng” өнөөдөр 1.73% -н өсөлттэй байна.

ОУВС & БНХАУ

ОУВС –н Ази Номхон далайн газрын дэд захирал Thomas Helbling –н зүгээс “Бээжингийн мөнгөний болон сангийн бодлогын дэмжлэг, тэр дундаа шинээр бонд гаргаж эдийн засгийг дэмжих амлалт нь энэ онд эдийн засгийг тогтвортой байлгах болно. 2024 онд цар тахлын нөлөө буурч, Хятад улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэвч засгийн газрын зүгээс макро эдийн засгийн дэмжлэг өгч байгаа хэдий ч ЭЗ –н өсөлт бага зэрэг удаашрах төлөвтэй байна. ” хэмээн өнгөрсөн Пүрэв гарагт хэлжээ.

БНХАУ –н ҮХХ –н ЗАХ ЗЭЭЛ

2024/04/17 –нд “Nanyang Commercial Bank” –ны зүгээс “Cheung Kei Group” –н ТУЗ –н дарга Chen Hongtian, түүний эхнэр Chen Li Ni Yao нарын баталгаагаар олгогдсон 799 сая HDK /102 сая ам.доллар/ -н нийт дүнтэй, 5 хугацаа хэтэрсэн зээлийг төлөхийг шаардсан тушаал гаргав. Cheng Hongtian болон түүний эхнэр зээл тус бүр дээр хувийн баталгаа гаргаж, нийт дүнг бие даан төлөх үүрэг хүлээсэн байжээ.

Үүнээс гадна өнгөрсөн сард “United Overseas Bank” –с “Cheung Kei Group” –г зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг мөн хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг төлөхийг хүссэн тусдаа шаардаж, 848 сая HKD –г нэхэмжилжээ. Уг зээл дээр Cheng Hongtian болон түүний эхнэр, хүү хувийн баталгаа гаргасан байна.

Одоогийн байдлаар “Cheung Kei Group”, “Nanyang Commercial Bank”, “United Overseas Bank” –ний зүгээс тайлбар өгөх хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ажээ.

“Cheung Kei Group” нь Хонг Конг, Лондон, Шэньжэнь, Европ, Зүүн Өмнөд Ази гэх мэт дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Эдгээрт оффис, тансаг зэрэглэлийн зочид буудал зэрэг багттаж үл хөдлөх хөрөнгийн нийт талбай нь хэдэн сая кв метрт хүрдэг байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс сүүлийн 2 өдөр дараалан өсөлттэй арилжаалагдаж байна. БНХАУ –н Үнэт Цаасны Зохицуулах Хорооноос Хонг Конгын хөрөнгийн бирж дээр нэмэлтээр “ETF” гаргах мөн эх газрын Хятадын компаниудын IPO –г Хонг Конгын хөрөнгийн бирж дээр гаргахыг дэмжинэ гэсэн нь зах зээлд өсөхөд нөлөөллөө. Түүнчлэн АНУ –н технологийн компаниудын тайлан дөхөж, АНУ -н хөрөнгийн биржийн гол индексүүд өчигдөр өсөлттэй арилжаалагдсан нь мөн эергээр нөлөөлөв.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)