АНУ-ын зах зээл: “Magnificent 7”-д багтах компаниудын тайлан энэ долоо хоногт гарч эхлэхээр байна

2024 он 4 сар 23 өдөр
112
0

ГОЛ ӨНЦӨГ

  • АНУ-ын “Magnificent 7”-д багтах компаниуд энэ долоо хоногт санхүүгийн тайлангаа гаргаж эхэлнэ.
  • Санхүүгийн тайлан гарахын өмнө Tesla Inc компанийн хувьцааны ханш 3 орчим хувиар уналаа.

Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.7%-аар буюу 253 нэгжээр өсөв. Технологийн салбарын NASDAQ индекс 1.1%-аар, S&P500 индекс 0.9%-аар тус тус өсжээ.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

Эх сурвалж: www.dailyfx.com

Durable Goods Orders – Удаан эдэлгээтэй барааны үндсэн захиалгын тоо хэмжээний өөрчлөлтийг илэрхийлнэ.

GDP Growth Rate – АНУ-ын ДНб буюу Дотоодын Нийт Бүтээгдэхүүний гуравдугаар улирлын өөрчлөлтийн үр дүнг харуулна. ДНБ нь тухайн улсын эдийн засгийн хэмжих гол үзүүлэлт юм.

PCE Price Index – Энэ үзүүлэлт нь хэрэглэгчийн талаас үнийн өөрчлөлтийг хэмждэгээрээ онцлогтой байна. Core PCE индекс нь Хоол, хүнс, эрчим хүчнээс бусад хэрэглээний зориулалтаар иргэдийн худалдан авсан бараа үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэмждэг.

Энэ долоо хоногт АНУ-ын гуравдугаар сарын сүүлийн эдийн засгийн статистик мэдээнүүд гарах хуваарьтай байгаа. Маргааш АНУ-ын удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүний захиалгын тоо хэмжээний өөрчлөлтийн хувь хэмжээ гарах бол Пүрэв гарагт 1-р улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлтийн урьдчилсан тооцоолол гарах болно. Харин Баасан гарагт хэрэглэгчийн талаас инфляцыг хэмждэг статистик болох PCE индекс гарах юм.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

  1. АНУ-ын томоохон технологийн компаниуд болох хөрөнгө оруулагчдын нэрлэж заншсанаар “Magnificent 7”-д багтах компаниудын санхүүгийн тайлан энэ долоо хоногт гарна. Тодруулбал Tesla Inc[NASDAQ:TSLA] Мягмар гарагт, Meta Platforms[NASDAQ:META] Лхагва гарагт, Microsoft Inc[NASDAQ:MSFT] болон Alphabet Corp[NASDAQ:GOOGL] нар Пүрэв гарагт тус тус санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулах юм.
  2. Санхүүгийн тайлангийн өмнөхөн Tesla Inc[NASDAQ:TSLA] хувьцааны ханш 3 орчим хувиар унав. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компанийн хувьд хэд хэдэн муу мэдээг сүүлийн үед дуулгаад байгаа тул санхүүгийн тайлан хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай байна.
  3. Meta Platforms[NASDAQ:META] Лхагва гарагт тайлангаа танилцуулах бөгөөд 36.1 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ноогдох өгөөж 4.32 ам.доллартой гарах хүлээлттэй байна. Харин Пүрэв гарагт Microsoft [NASDAQ:MSFT] 60.8 тэрбум ам.долларын орлоготой, Alphabet [NASDAQ:GOOGL] 78.7 тэрбум ам.долларын орлоготой байх хүлээлттэй байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

АНУ-ын томоохон технологийн компаниудын санхүүгийн тайлан гарч байгаа нь хөрөнгийн зах зээл шууд нөлөө үзүүлэх боломжтой билээ. Учир нь тус “Magnificent 7”-д багтах хувьцаат компаниуд нь зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд тэргүүлдэг болно. Өнөөдөр цахилгаан автомашины салбарын тэргүүлэгч Tesla Inc компанийн санхүүгийн тайлан гарах бөгөөд Wall Street-ийн шинжээчид 22.27 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ноогдох өгөөж нь 0.4922 ам.доллартой гарна гэсэн хүлээлттэй байна. Хэрэв Tesla компанийн тайлан муу гарч, хувьцааны ханш унах аваас технологийн салбарын Nasdaq индексэд ч мөн сөрөг нөлөө үзүүлэх юм.

ЭХ СУРВАЛЖ

www.cnbc.com

www.dailyfx.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)