Өнөөдөр Биржид: АПУ ХК-ийн үнэлгээ 166 тэрбумаар буурав
ГОЛ ӨНЦӨГ:
- 2022 оны 4-р сарын 11-ний байдлаар I ангилалд 18 компанийн нийт 2,855,934 ширхэг хувьцаа 546,490,056 төгрөгөөр, II ангилалд 8 компанийн нийт 18,244 ширхэг хувьцаа 15,708,961 төгрөгөөр, III ангилалд 7 компанийн нийт 67,886 ширхэг хувьцаа 93,946,626 төгрөгөөр арилжаалагджээ.
- Арилжааны үр дүнд ханш нь өссөн 5 хувьцаа нь Инвескор ББСБ, Оллоо ХК, Сэнтрал Экспресс Си Ви Эс, Говь ХК болон Мах Импекс ХК гэсэн компаниуд байсан ба өсөлт нь 0.16%-аас 6.66%-ийн хооронд хэлбэлзсэн үзүүлэлттэй байна.
- Тэнгэрлиг медиа групп ХК, Монгол Базальт ХК, Нако түлш ХК, АПУ ХК болон Бодь Даатгал ХК нь хамгийн их ханшийн бууралт үзүүлсэн ба бууралт нь 5.88%-аас 11.89%-ийн хооронд хэлбэлзсэн юм.
- Үнийн дүнгээр идэвхтэй арилжаалагдсан хувьцаа нь Бодь Даатгал, АПУ, Дархан хөвөн ХК, Ард Санхүүгийн Нэгдэл болон Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК нар байжээ.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Үнийн дүнгийн арилжаагаар тэргүүлсэн компани нь Бодь Даатгал болон АПУ компани байлаа. АПУ ХК-ийн хувьцааны бүртгэлийн өдөр нь өнгөрсөн Баасан гарагт буюу 2022 оны 4-р сарын 8-нд болж өнгөрсөн нь энэ өдрөөр ногдол ашиг хүртэх хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд орсон хувьцаа эзэмшигч эргээд хувьцаагаа зарах хөдөлгөөн нэмэгдсэн дүр зураг ажиглагдаад байна. Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь 60 төгрөг бөгөөд онолын хувьд хувьцааны үнэ бүртгэлийн өдрөөс хойш зарласан ногдол ашгийн дүнгээр үнэ буурна гэж үздэг бол АПУ ХК-ийн хувьд 138 төгрөгөөр унасан нь шинжээчдийн хүлээлтээс давсан уналт байлаа.
2022 оны 4-р сарын 5-ны байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан ба онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл өгсөн билээ. Тус мэдээлэл цаашлаад компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой хэмээн хүлээлт үүсгэж байгаа нь хэсэг хөрөнгө оруулагчдын зах зээлд хувьцаагаа нийлүүлэх шийдвэрт нөлөөлсөн байх магадлалтай ажээ. Шинжээчийн зүгээс энэхүү мэдээлэл нь хувьцааны ханшид их хэмжээгээр нөлөөлөх магадлал бага хэмээн дүгнэж байна. Иймд өнөөдрийн байдлаар тус компанийн үнэ ашгийн харьцаа 9.78x болж өөрчлөгдөж I ангиллын хувьцаануудын дундаж болох 18.7x доогуур байгаа нь тус хувьцааг зах зээл дээр хямд үнээр арилжаалагдаж байгааг илтгэх нэгэн үзүүлэлт билээ.
КОМПАНИЙН ТУХАЙ
АПУ ХК нь 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй APU Company нь салбартаа манлайлж яваа компани билээ. Тус компани нь архины, шар айрагны, спиртийн, ундаа, ус, жүүсний, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг байна.
САЛБАРЫН ТУХАЙ
2021 онд Монгол улсын архин бүтээгдэхүүний зах зээл биет хэмжээгээр 29 сая литр хүрсэн байна. АПУ ХК нь 2021 оны байдлаар нийт 15 брэндийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж байна. 2021 онд Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл 23 хувь өсч нийт зах зээлийн хэмжээ 80 гаруй сая литр хүрсэн ажээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл өсөлттэй байгаа нь цар тахлын үед хэрэглэгчид эрүүл мэнддээ чухал ач холбогдол өгч байгаатай холбоотой юм. Нийт зах зээлийн 50 гаруй хувийг сүүн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол үлдсэн 50 гаруй хувийг бусад сүүн бүтээгдэхүүнүүд эзэлж байна. АПУ Дэйри ХХК нь хүн амын дархлаажуулалтын амин хүнс болсон “Д” амин дэмээр баяжуулсан сүү үйлдвэрлэж буй цорын ганц дотоодын үйлдвэрлэгч билээ.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
MSE: APU хувьцааны техник шинжилгээ
_____________________
Ханш өсөлтийн хандлагатай арилжаалагдаж байгаа бөгөөд сэрээний дэмжигч шулууныг доош сэтлээд байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Арилжаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх