Төрийн банкны 2024 оны I улирлын тайлан гарлаа, ашигт ажиллагаа нэмэгдсэн болов уу?

2024 он 4 сар 22 өдөр
142
2

ГОЛ ӨНЦӨГ:

  • Төрийн банкны 2024 оны 1-р улирлын цэвэр ашиг ₮25.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2%-иар өссөн гүйцэтгэлтэй гарлаа.
  • Балансын хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө 28%-аар, өөрийн хөрөнгө 15%-аар өссөн байна.
  • Харин хувьцааны ханшийн хувьд IPO хийснээс хойш 16%-ийн бууралттай байгаа ба одоогийн байдлаар үнэ дансны үнийн харьцаа P/B=0.63x байна.
  • Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх онуудын үзүүлэлтээс буурч 7.4% болов.

Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж 38.4%-д хүрэв

   Төрийн банкны хувьд 2024 оны 1-р улирлын байдлаар цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 25%-н өсөлт үзүүлжээ. Зээлийн багц өссөн ч чанаргүй зээлийн хэмжээ өмнөх онуудын мөн үеэс 2-3% бага буюу 7.4% болж буурав. Гэсэн хэдий ч 2024 оны 1-р улирлын тайлан гарсан банкнуудаас чанаргүй зээлийн дундаж хэмжээ /4.1%/-ээс 3.3% өндөр байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ өндөр байх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш юм. 

   Өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/ өмнөх оны мөн үеэс 17.9%-аар өсөж 38.4%-д хүрчээ. Тус үзүүлэлт нь ТОП 20 индексийн дундаж ROE: 22.8%- аас 15.6%-аар өндөр үзүүлэлт юм. 

Нийт хөрөнгийн хэмжээ 28%-аар, өөрийн хөрөнгийн хэмжээ 15%-аар тус тус өсжээ.

Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 28%-аар өсөж, ₮4.9 их наядад хүрлээ. Өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15%-аар өсөж, ₮599 тэрбумд хүрэв. 

Хөрвөх чадварын харьцаа 35.5% гарлаа.

  Арилжааны банкнуудын хувьд Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Төрийн банкны хувьд уг үзүүлэлт 19.2% байгаа тул тус шаардлагыг ханган ажиллаж байна.

  Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Төрийн банкны хувьд уг үзүүлэлт 35.5% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.

Хувьцааны ханш харьцангуй тогтвортой байна.

Төрийн банкны хувьд хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2022.10.11 өдөр эхэлсэн бөгөөд хувьцааны ханш нь хамгийн оргил үедээ 70 орчим хувийн өсөлт үзүүлж байсан. Үүнээс хойш ханш харьцангуй тогтвортой байна. Одоогийн байдлаар ханш нь IPO хийсэн (₮590) ханшаас 16%-н бууралттай буюу ₮498 орчимд ирсэн байна. 

   Үнэ дансны үнийн харьцаа анх IPO хийх үед (p/b) 0.98x байсан бол одоогоор (p/b) 0.63x байгаа нь хувьцааны ханш бодит үнээсээ 37%-аар хямдаар үнэлэгдэж байгааг илтгэж байна.

Төрийн банкны тухай

  Төрийн банк нь анх 2009 онд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацын хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш өдгөө 494 салбар нэгжээрээ дамжуулан 1.9 сая иргэдэд хүрч үйлчилж байна. Төрийн банкны стратеги нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийг дэмжихэд чиглэн ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон нийгмийн халамжийн мөнгө олгох үйл ажиллагааны 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна. Мөн Moody's зээлжих чадварын үнэлгээ B3, тогтвортой байна.

Дүгнэлт

   Төрийн банкны санхүүгийн үзүүлэлтүүд өмнөх оны мөн үеэс сайн гүйцэтгэлтэй ажилласан нь харагдаж байна.  Цэвэр зээлийн орлого өмнөх оны мөн үеэс 25%-аар өссөн хэдий ч цэвэр ашгийн хэмжээ 2%-аар л өсжээ. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх онуудын мөн үеэс харьцангуй бага буюу 7.4% болсон хэдий ч бусад ТОП банкуудтай харьцуулахад чанаргүй зээлийн хэмжээ өндөр байсаар байна.  Өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад өндөр буюу 38.4% хүрсэн нь сайн үзүүлэлт юм. Үнэ дансны үнийн харьцаа (p/b) 0.63x байгаа нь хувьцааны ханш Монголын Хөрөнгийн Бирж дээр бодит үнээсээ хямдаар үнэлэгдэн арилжаалагдаж байгааг илэрхийлж байна.

Түлхүүр үгс:

Хувьцаа

Таван Богд Капитал ҮЦК

Төрийн банк

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

Us****

12 өдрийн өмнө

Төрийн банк Ноогдол ашиг өгж байнуу

0

0

ДЭ****МӨРӨН

12 өдрийн өмнө

Roe 38% gnv ooriin hurungu n tegtlee bagastsiim bhda 😂

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)