Өнөөдөр Монголд 20220411
ГОЛ ӨНЦӨГ:
- Тавантолгой-Зүүнбаян төмөр замын түүх.
- Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмж байж үйлдвэрлэж буй өртөгтэй тэнцэнэ.
Тавантолгой-Зүүнбаян төмөр зам
Тавантолгой-Зүүнбаян төмөр зам бол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн төсөл. Тэгвэл Монгол Улсын хуулийг ягштал биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх засаглал Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам дээр бол эсрэгээр нь ажилласан байдаг. Хуулийг гууль болгосон шийдвэрүүд нь бүгд цагаан дээр хараар баримттайгаа үлджээ. Тиймдээ ч Засгийн газрын хүч түрэн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд байгаа газрыг дур мэдэн булаасан атлаа нөхөн олговрыг зөвхөн цаасан дээр хожим өгөх нэрийдлээр өнөөдрийг хүртэл бодит эрхийг сэргээхгүй байгаа нь эхнээсээ шүүхэд дуудагдсан байна.
Дэлгэрэнгүй: https://ikon.mn
Цахилгаан эрчим хүч
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Өнөөгийн ашиглаж байгаа цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болоод холбогдох дэд бүтцийн 40 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 90 орчим хувь нь эрчим хүчний нүүрсээр ажилладаг технологитой эх үүсвэр эзэлж байна. Өөрөөр хэлбэл, найдвартай ажиллагаа талаасаа эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа гэсэн үг.
Сүүлийн 3 жил цахилгаан эрчим хүчний үнэ огт нэмэгдээгүй ба тус салбар санхүүгийн хувьд сүүлийн 10 жил алдагдалтай ажиллаж байна. Иймд үнэ тариф хариуцсан мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаагаа гаргаад одоо байгаа хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмж байж үйлдвэрлэж буй өртөгтэй тэнцэнэ гэдгийг хэлж байгаа юм.
Дэлгэрэнгүй: https://ikon.mn
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын мэдээ
Эдийн засаг
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх