"ХААН БАНК" ХК-ийн 2024 оны I улирлын цэвэр ашгийн хэмжээ 136 тэрбумд хүрч ROE 30.9% болов

2024 он 4 сар 19 өдөр
1302
5

ГОЛ ӨНЦӨГ: 

  • "ХААН Банк” ХК-ийн 2024 оны I улирлын цэвэр ашиг 136 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 21%-аар өслөө.
  • Харин ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгө 44%-аар өссөн байна.
  • Үнэ ашгийн харьцаа P/E=3.5x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.89x буюу зах зээл дээр бодит үнэ цэнээс хямд үнэлэгдсэн байна.

ХААН Банкны өөрийн хөрөнгийн өгөөж 30.9%-тай байна. 

   ХААН банкны хувьд 2024 оны I улирлын байдлаар цэвэр ашиг нь 136 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21%-ийн өсөлт үзүүлсэн юм. Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж 30.9% хүрсэн нь 2024 оны I улирлын тайлан гарсан гурван банкнаас 7 нэгж хувиар өндөр байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.3 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм. Уг өсөлтөд хүүгийн орлого болон үнэт цаасны орлогын өсөлт өндөр нөлөө үзүүлжээ. 

 

   Харин нийт цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 15% өсөлт үзүүлсэн ба нийт багцад эзлэх чанаргүй зээл 5.1% байна. Чанаргүй зээлийн хувь 2023 оны 3-р улирлаас хойш 5.3%-иас өөрчлөлт үзүүлээгүй байсан бол 2024 оны I улирал 2 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ. 

Ашигт ажиллагаа өмнөх оны мөн үеэс 21%-аар өсжээ. 

 

   2024 оны I улирлын байдлаар нийт хөрөнгө нь 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнө оны мөн үеэс 12%-ийн өсөлт үзүүлжээ. Харин хүүгийн орлого 586 сая төгрөг хүрч 35%-ийн өсөлт үзүүлсэн ч хүүгийн зардал 43%-аар өсөж 301 тэрбум төгрөг хүрсэн байна. Монгол банкнаас бодлогын хүүг 1%-аар 2024 оны 3 сарын 15-ны өдөр бууруулж 12%-т хүргэсэн нь цаашид нийт арилжааны банкнуудын хүүгийн зардлын өсөлтөд буурахад нөлөө үзүүлж байна.   

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 19.8% гарлаа. 

 

  Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.  

   Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. ХААН Банкны хувьд уг үзүүлэлт 19.8% байгаа нь шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна. 

   Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. ХААН Банкны хувьд уг үзүүлэлт 44.5% буюу мөн шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна. 

Ашигт ажиллагаа өсөж байгаа хувьцааны ханш доогуур үнэлэгдэж байна 

 2024.04.18-ны байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (959 төгрөг) ханшаас 8.1%-ийн өсөлт үзүүлж 1037 төгрөг орчимд ирсэн байна. IPO хийснээс хойш ханш хамгийн багадаа 1010 төгрөгт хүрсэн байна. 

 

Шинжээчийн дүгнэлт: 

   ХААН Банкны хувьд хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=3.5x байгаа ханш хямд байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=0.89x байгаа нь үнэлгээ нь зах зээл дээр илүү бодит үнэ цэнээс доогуур үнэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр 0.87 төгрөгөөр үнэлэгдэж арилжаалагдаж байна гэсэн үг юм.  

   ТАЙЛБАР   

Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцааны үзүүлэлт юм.  

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хаан Банк ХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

5 Сэтгэгдэл

До****

8 сарын өмнө

Танайх руу залгахаар утсаа бүр авахгүй юмаа. 72727282 дугаар чинь

0

0

Зо****

8 сарын өмнө

дажгүй шинжилгээ болсон байна.

1

0

Зо****

8 сарын өмнө

Балансын үнэлгээг бодит үнэ цэнэ гэж хэн хэлээд байгаа юм. Мэргэжлийн байгууллага ингэж андуурч эндүүрч болохгүй байх аа.

0

0

БЯ****

8 сарын өмнө

Tanaihaas хувьцаа авсан ноогдол ашигаа танайхаас авхуу тайлбар ерөөсөө байхгүй байна хуучин бүртгэлтэй газраасаа 1072 авдаг газарт бүртгүүлэх юм болуу? Тайлбар хийж өгнө үү

0

0

БЯ****

8 сарын өмнө

Tanaihaas хувьцаа авсан ноогдол ашигаа танайхаас авхуу тайлбар ерөөсөө байхгүй байна хуучин бүртгэлтэй газраасаа 1072 авдаг газарт бүртгүүлэх юм болуу? Тайлбар хийж өгнө үү

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)