Growth Stock: BYD-н цахилгаан авто машины борлуулалт 2021 онд 218%-ар өссөн байна
ГОЛ ӨНЦӨГ:
- Цахилгаан авто машины зах зээл буюу өсөн нэмэгдэж буй шинэ хандлага
- BYD Company (1211.HK) компанийн товч танилцуулга
САЛБАР
2021 онд дэлхийн цахилгаан автомашины борлуулалт 6.75 сая ширхэгт хүрч, 2020 онтой харьцуулахад 108%-ар өссөн байна. Харин дэлхийн нийт хөнгөн авто машины зах зээл 2021 онд 4.6%-ын өсөлтийг үзүүлээд байгаа нь цахилгаан авто машины өсөлттэй харьцуулахад маш бага дүнтэй буюу авто машины зах зээлд шинэ хандлага эргэж байгааг харуулж байна.
Дэлхийн хөнгөн авто машины зах зээлд эзлэх цахилгаан авто машины хувь хэмжээ 2020 онд 4.2% байсан бол 2021 онд 8.3% болж хоёр дахин өссөн байна. Энэ нь шаталтад хөдөлгүүртэй авто машинаас илүү хувь хэмжээгээр хэрэглэгчид цахилгаан авто машин авах хандлагатай байгааг харуулж буй юм. Үүсээд буй энэхүү хөрөнгө оруулалтын боломж урт хугацаандаа өндөр өгөөж өгөх магадлал дэлхийн улс орнуудын Засгийн Газруудын тодорхой дэмжлэгээс болж улам өсөж байна. Тухайлбал БНХАУ-н хувьд өөрийн бодлого шийдвэртээ 2035 он гэхэд он гэхэд бүх авто машин нь ямар нэгэн байдлаар цахилгаан хөдөлгүүрийн оролцоотой байхыг тусгажээ.
BYD COMPANY (1211.HK) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
БНХАУ-н хамгийн том цахилгаан авто машин үйлдвэрлэгч BYD Company (1211.HK) нь 1995 онд байгуулагдсан бөгөөд 2009 онд алдарт хөрөнгө оруулагч Warren Buffet 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан билээ. Уг компани 2020 онд нийт 189,689 ширхэг шинэ эрчим хүчний автомашин борлуулсан нь 2021 онд 603,782 болж 218%-н өсөлт үзүүлээд байна.
ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ:

- Ханш 2020 оны 10-р сараас хойш 168-278 хооронд тогтворжилтод арилжаалагдаж байна.
- Өнгөрсөн 3-р сард шал ханш болох 168 дээр байрлах дэмжигч бүсээс дэмжлэг авч өсөлт үзүүлсэн бол Price of control буюу хамгийн их арилжаа хийгдсэн ханшаас эсэргүүцэл авч уналт үзүүлээд байна.
Эх сурвалж: https://www.ev-volumes.com/
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Арилжаа
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх